Их Британи дэлхийн хамгийн аз жаргалгүй орны хоёрт эрэмбэлэгдэв
Мэдрэл судлалын “Sapien Labs” сангаас явуулсан судалгаагаар Их Британи дэлхийн хамгийн аз жаргалгүй хоёр дахь орноор нэрлэгджээ.
“Sapien Labs”-гийн fнгөрсөн долоо хоногт танилцуулсан "Дэлхийн сэтгэцийн байдал" тайланд 71 орны цахим судалгаанд холбогдсон 419,175 оролцогчийн сэтгэцийн байдлыг үнэлжээ.
Судалгаанд хамрагдсан 71 орноос Англи, Ирланд, Австрали, Шинэ Зеланд гэсэн англи хэлтэй улсууд хамгийн доор бичигдэж байна. Судалгаагаар Их Британи хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн хувьд Йемень, Украины ард жагсаж байна. Британичуудын 35 орчим хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа талаараа ярьсан нь өнгөрсөн жил Их Британи чансааны сүүлийн байранд орсон үеэс ердөө 0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Тус сангаас үндэстэн бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлохын тулд хувь хүнээс "сэтгэл санааны байдал, үзэл бодол, урам зориг, дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил" зэрэг бусад ангиллын талаар 47 асуулт асуужээ.
Их Британийн Үндэсний статистикийн газар өнгөрсөн гуравдугаар сард британичуудын аз жаргал, хувийн сэтгэл ханамжийн түвшин буурсан болохыг тогтоосон. Өнгөрсөн сард “The Lancet” эмнэлгийн сэтгүүлд нийтлэгдсэн тайланд дурдсанаар Их Британид одоогоор 1.8 сая орчим хүн сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ хийлгэхээр хүлээж байгаа аж. Тайланд боловсруулсан хоол хүнс түгээмэл хэрэглэдэг, хүүхдүүдэдээ ухаалаг утас хэрэглэхийг зөвшөөрлөг, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа илүү хол байдаг орнуудад сэтгэцийн эрүүл мэнд доогуур байгааг тогтоожээ. Баян чинээлэг, англи хэлтэй орнууд эдгээр гурван үзүүлэлтээс хамгийн бага оноо авсан байна.
Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Доминиканы Бүгд Найрамдах Улс тэргүүлж, Шри Ланка хоёрдугаарт, Танзани гуравт оржээ. Эхний аравт багтсан улсууд бүгд Африк, Ази эсвэл Латин Америкийн орнууд байв.
Эх сурвалж: RT.COM