Эрүүл мэндийн даатгалаар СЭТГЭЦИЙН ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ үнэгүй өгнө
ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах дараах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.
Үүнд, насанд хүрэгчдийн болон хүүхдийн сэтгэлзүйн оношилгоо, сорил багтаж байгаа бөгөөд СЭМҮТ-д үнэгүй үзүүлэх боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах амбулаторийн шинжилгээнүүдтэй ЭНД ДАРЖ танилцаарай.