ГХЯ: БНХАУ-ын онгоцонд электрон тамхи татсан Монголчуудад торгох, хорих арга хэмжээ авна
БНХАУ-руу агаарын хөлгөөр зорчих үед Монгол Улсаас зорчиж буй иргэд бүхээгийн дүрмийг удаа дараа зөрчжээ. Иймд тодорхой дүрэм журмыг зөрчсөн үйлдэл гаргавал БНХАУ-ын зүгээс торгох болох хорих хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Уг агуулгаар ГХЯ-наас тодруулахад "Монгол Улсын иргэд он гарснаас хойш БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ бүхээгт электрон тамхи татсан хоёр тохиолдол гаргасан. Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн тодорхой заалтын дагуу 10 мянга хүртэлх юаниар торгоно. Мөн тав хоногийн хугацаанд саатуулж болно. Уг зөрчлийг ноцтой гэж үзвэл Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг" гэлээ.