Баян-Өлгий аймаг утаат болон электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо

Баян-Өлгий аймаг утаат болон электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийн А/205 дугаар захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Аймгийн Засаг даргын Тамгийн газраас мэдээлснээр дээрх захирамж гарсан өдрөөсөө буюу 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд холбогдох хууль тогтоомж захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болгожээ.

Ингэснээр Баян-Өлгий аймаг Монгол Улсын хэмжээнд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон хоёр дахь аймаг болж байгаа бол утаат тамхийг хориглосон анхны аймаг болж байгаа юм. Үүнээс өмнө Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргасан.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны А/205 дугаар захирамж
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны А/205 дугаар захирамж
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen