Д.Монголхүүгийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ
Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.09/ боллоо.
Давж заалдах шатны шүүхээс иргэн Д.Монголхүүгийн хорих ялыг цуцалж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг гаргалаа.
Өглөө эхэлсэн шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Б.Баяраа, Т.Баярхүү нар оролцсон юм. Өмгөөлөгч Б.Баяраагийн зүгээс Д.Монголхүүгийн хүсэлтийг харгалзаж, хуралдаанд биечлэн оролцуулахыг хүссэн.
Ташрамд дурдахад, Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон байдаг.