Асрамжийн газрын 12 настай охиныг удаа дараа хүчирхийлж, жирэмслүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэлээ

Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолборийн асрамжид байдаг 12 настай охиныг тус асрамжийн газрын 17 настай хүү удаа дараа хүчирхийлж, жирэмслүүлсэн хэрэг гарчээ.

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5-1-д зааснаар "Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгана" гэж заанаар Т-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял болгон багасгаж уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen