ШУТИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

ШУТИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын ажлын хэсэг манай аймгийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах санамж бичиг, ШУТИС-ийн салбар сургуулийг Өмнөговь аймагт байгуулах боломж, орон нутагт хэрэгцээтэй боловсон хүчнийг хамтран бэлтгэх талаар ярилцсан юм. Тэд Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж Өмнөговь аймагт ШУТИС-ын салбар сургуулийг байгуулах хэд хэдэн давуу талыг олж харснаа хэлж байлаа. Тухайлбал Политехникийн коллеж материаллаг бааз сайтай салбар сургуулийн үйл ажиллагааг явуулахад тохиромжтой гэдгийг онцлоод ШУТИС-д манай аймгийн багш нарыг мэргэжил дээшлүүлж, зөвлөх багш нарыг орон нутагт ажиллуулах боломж байна. Тиймээс нэн тэргүүнд хамтран ажиллах санамж бичгийг байгуулах талаар ярилцлаа.

Санамж бичигт:

v Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль байгуулах

v Өмнөговь аймгийн урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, мониторинг хийх

v Ажиллах хүчнийг чадавхижуулах

v Орон нутаг дахь хөдөлмөр бизнес эрхлэгчдийг дэмжих

v Боловсрол эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр олон заалтуудыг тусгаж өгнө.

Санамж бичиг байгуулан хамтран ажилласнаар уул уурхайд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх боломж бий болно. Ингэснээр "Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 5000 иргэнийг ажлын байртай болгох зорилт илүү үр дүнтэй биелж эхэлнэ.

Мөн энэ уулзалтын үеэр Өмнөговь аймагт "ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ”-ийг байгуулан ажиллах талаар санал солилцлоо.

ШУТИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen