ИРЭХ 4 ЖИЛД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ИРГЭН ТӨВТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИНЭ

ИРЭХ 4 ЖИЛД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ИРГЭН ТӨВТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИНЭ

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хурал хуралдаж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдээс "Элэг бүтэн Өмнөговьчууд”, "Эх хүүхдийн эрүүл мэнд”, "Хүүхэд-хөгжлийн түлхүүр”, "Оюуны хурд”, "Багш-хөгжил”, "Англи хэлтэй-Өмнөговь”, "Говийн дэмжлэг”, "Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх”, "Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.

2016 оны жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулах комиссыг томилж, Бүсийн эмчилгээ оношилгооны төвийг нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж БОЭТ-ийг Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Гавьяат эмч Хорол овогтой Шаравын нэрэмжит болголоо.

Мөн уг хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2017 оны үндсэн чиглэл, аймгийн тусгай зориулалтын сангуудад 2016 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг батлах, орон нутгийн 2017 оны төсөв батлах, аймгийн 2016 оны газрын нэгдмэл сангийн тайлан батлах, 2017 онд аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай асуудлуудтай тус тус танилцлаа.

ИРЭХ 4 ЖИЛД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ИРГЭН ТӨВТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИНЭ

ИРЭХ 4 ЖИЛД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ИРГЭН ТӨВТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИНЭ

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen