Дайны улмаас Украины 464 хүүхэд амиа алдаж, 934 хүүхэд шархаджээ
Оросын зэвсэгт түрэмгийллийн улмаас Украинд 464 хүүхэд амиа алдаж, 934 хүүхэд шархаджээ. Амиа алдсан болон шархадсан хүүхдүүдийн олонх нь Донецк мужид - 446, Харьков - 273, Киев - 123, Херсон - 94, Запорожжид - 87, Николайев - 83, Чернигов - 68, Луганск - 66, Днепр хотод 66 хүүхэд байгаа талаар “Telegram” мэдээлжээ. Хүчтэй бөмбөгдөлт, буудлагын улмаас эзлэгдсэн бүс нутгуудад өнгөрсөн онд 3126 боловсролын байгууллага өртсөний 438 нь бүрэн сүйрсэн талаар хууль сахиулах албаныхан мэдээлжээ.
https://news.yahoo.com/464-children-killed-another-934-112200765.html