Улаанбаатар төмөр замаас МЭДЭГДЭЛ гаргалаа

Улаанбаатар төмөр замаас МЭДЭГДЭЛ гаргалаа

 

УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмааг эргүүлэн ажилд томилсонтой холбоотойгоор УБТЗ-ын удирдлагыг гүтгэн доромжилсон мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар тарааж байна.

УБТЗ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны хурлаар Хүүхдийн секторын дарга Л.Янжмаагийн үндэслэлгүй ажлаас халагдсан гэсэн гомдлыг хэлэлцээд ажилд нь буцаан томилох шийдвэрийг гаргасан юм.

Цагдаагийн байгууллагад ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг мэдээлэл ирсний дагуу шуурхай очиж шалгахад Л.Янжмаа нь ажлын байран дээрээ архидан согтуурсан нь тогтоогдоогүй тул Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан болно.

Цаашдаа УБТЗ-тай холбоотой аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалжаас үнэн зөв мэдээллийг авч сайтар нягталсны үндсэн дээр олон нийтэд түгээж байхыг хүсье.

Хэрэв үндэслэлгүй худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тарааж, УБТЗ-ын нэр хүндэд халдсан тохиолдолд хуулийн байгууллагад хандана гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

 “Улаанбаатар төмөр зам” ХНН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen