Л.Энх-Амгалан сайд аа, сурагчдын амь нас эрсдэхэд ойрхон байна

Л.Энх-Амгалан сайд аа, сурагчдын амь нас эрсдэхэд ойрхон байна

 

Сүүлийн сар гаруй хугацаанд сурагчдын эрх зөрчигдсөн асуудал  дөрвөн ч удаа гарч, сурагчдын эрх сургууль дээрээ зөрчигдөж байгаа. Гэтэл  сургуулийн удирдлагууд өндөр авахуулалгүй нам дарахыг  хичээдэг бөгөөд эл үйлдэл нь яам тамгын газартаа таалагдах гэж буй арчаагүй үйлдэл гэхэд дэгстсэн болохгүй л болов уу.

Тодруулбал Дархан-Уул аймагт сурагч нь сургууль дотроо нулимс асгаруулагч цацсан, Налайх дүүргийн цогцолбор сургуулийн сурагчид зориулалтын бус танхимд хичээллэж  байгаад ухаан алдаж унасан ба тэдний цуснаас хүнцэл, хар тулгалга илэрсэн. Мөн 21 дүгээр сургуулийн ангийн таазны дан нуруу  унаснаас хүүхдийн толгой дээр шавар унаж гэмтэж бэртсэн. Төв-Аймгийн сургуулийн 5-9 дүгээр  ангийн сурагчид  мөн л хордсон зэрэг  асуудал  ар араасаа гарсан.

Ийм байхад БШУЯ болон салбарын сайд нь өнөөдрийг болтол энэ асуудлаар ганц үг ганхийхгүй байгаа нь  жагсаалаас дутахгүй нийгэмд бухимдал үүсгээд байна.

Нийгэм бухимдахаас ч аргагүй. Сурагчдын эрх сургууль дээрээ зөрчигдөж байгаа эл асуудал  даамжирч сурагчдын амь насанд ч хүрч мэдэх нь. Учир иймд сургуульдаа явсан хүүхдийнхээ араас эцэг эх нь сэтгэл чилээж, айдас хургаастай байна, сайд аа.

 

https://erennews.mn/article/58309

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen