С.Эрдэнийг УДШ-ийн лавлагаа, УБЕГ-ийн дараах мэдээлэлд үндэслэж БҮРТГЭЖЭЭ

С.Эрдэнийг УДШ-ийн лавлагаа, УБЕГ-ийн дараах мэдээлэлд үндэслэж БҮРТГЭЖЭЭ

 

Албан ёсны АН-аас С.Эрдэнэ, албан бус АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд хоёр тал тус бүрдээ хандсан.

Иймд Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзаж, С.Эрдэнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн талаар бид өмнө мэдээлсэн. Учир нь СЕХ дээрх хоёр хүний материалыг бүгдийг нь хянаж үзээд дээрх шийдвэрийг гаргасан байгаа юм.

Тодруулбал,

  • Улсын Дээд шүүхээс  СЕХ-нд ирүүлсэн албан тоотод “АН-ын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор тус намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Улсын дээд шүүхээр 2017 онй 3 дугаар сарын 15-ны өдийн 01 дүгээр тогтоолоор бүртгэжээ. Энэ тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа уламжилж байна” гэсэн байна.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт “АН-ын тэмдгийн /Ц.Тувааны хэрэглэж байсан тамга/ 1117237845 тоот хяналтын дугаарыг хүчингүй болгож 9020120477 тоот тэмдгийн хяналтын дугаар олгосон байна” гэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen