"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, БХТН-ийн байранд байрлах “Баялаг комплекс” ХХК-ийн хиамны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар түүхий эдийг үйлдвэрт хүлээн авахдаа мал эмнэлгийн гэрчилгээтэй хүлээн авч, бүртгэл журнал хөтөлдөггүй, эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй агуулах, хөргүүр, хөлдөөгчид түүхий эдийг ангилж, төрөлжүүлэн технологийн горимын дагуу хурааж хадгалаагүй, хөргүүр, хөлдөөгчийн температур болон чийгшлийг хянаж бүртгэдэггүй, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах технологийн явцад хүнсний нэмэлт, амтлагчийн ашиглалт зарцуулалтын бүртгэл хөтлөөгүй, хиам, зайдасны батлагдсан технологийн картыг мөрдөж ажиллаагүй, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг хэрхэн устгасан буюу ашигласан талаарх заавартай, акт, бүртгэл хөтөлдөггүй, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаагүй, ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, ЗГ-ын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг үндэслэн өөрийн аж ахуйн нэгжийн онцлогт тохируулан дотоод хяналтын журам баталж мөрдүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Иймд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулахдаа үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам, стандарт мөрдөж ажиллаагүй БАЯЛАГ КОМПЛЕКС ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын дагуу торгууль ногдуулж, улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүллээ.

13733 13734 13735 13736 13738

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen