Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй
Сүүлийн хэд хоног хэл амны бай болоод байсан автозамын тусгаарлах шар хайс урьд шөнийн хүчтэй салхины аяыг даалгүй нуржээ. Нийтдээ 760 сая гаруй төгрөгөөр урд хөршөөс импортолсон энэ тусгаарлах хайстай холбоотойгоор цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл явж буй. Өчигдөр Монголын зохион бүтээгчдийн холбооноос ийм хэмжээний урттай хайсыг үндэсний үйлдвэрлэгчид 200 сая төгрөгт багтаан нийлүүлэх боломжтой байсан гэсэн санааг илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн.
Шар хайсыг Нийслэлийн төв зам болон Энхтайваны гүүрний дагуух үам гээд нийтдээ 6000 м урт замв байршуулаад хэдхэн хонож байсан юм. Ийнхүү “үнэ цохьж” авсан шар хайс түрүүчээсээ тараа таниулж эхлэв бололтой.