Налайхын уурхайд хүн нас барчээ

Налайхын уурхайд хүн нас барчээ

 

Өчигдөр буюу Аравдугаар сарын 11-ний Лхагва гаригт Налайх дүүрэгт байрлах уурхайд нэг хүн нас барчээ.

Өдрийн 11 цаг 20 минутанд Уул уурхайн аврах ангийн 7023105 дугаарын утсанд Налайх дүүргийн 3-р хороо Цагаан шонхор ХХК-ны эдэлбэр газарт байрлах иргэн н.Б-ын уурхайд нэг хүн ороод гарч ирээгүй гэсэн дуудлагын дагуу дэслэгч Д.Баяржаргалаар ахлуулсан 4-р бүлэг очиж уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 20%, 70 градусын налуутай, 110 метрийн гүнд агааргүй орчинд нэг хүн нас барсан байдалтай байхыг олсон байна. 

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: one or more people, sky and outdoor


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen