Уурхайд дэлбэрэлт болж, уурхайчид амиа алджээ

Ираны Голестан мужийн хамгийн том уурхайд өчигдөр гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уурхайд дэлбэрэлт болж, уурхайчид амиа алджээ


"Ослын улмаас 21 уурхайчин нурангид даруулж амиа алдсан” хэмээн талаар Аврах албанаас уламжлав.

 

Мөн 70 орчим хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдээд байна. Амиа алдсан уурхайчид уурхайн хамгийн доод цэгт байрлах хонгилд байсан гэнэ. Уг дэлбэрэлттэй холбогдуулан мужийн удирдлагууд уурхайн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.

 

Шалгалтаар газ дэлбэрсэний улмаас уурхайд нуранги үүссэн болохыг тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/482740.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen