Хогны машинуудад GPS суурилуулжээ
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан "Хоггүй Налайх дүүрэг” аяны хүрээнд Налайх Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ээс хог тээврийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хог тээврийн үйлчилгээнд GPS төхөөрөмж ашиглаж эхлээд байна.
Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа болон хог тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх хотын Захирагчийн ажлын албаны Нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхтөр, Нийтийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Назангүль болон хороодын Засаг дарга нар газар дээр нь очиж танилцлаа.
Гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан "Хоггүй өрх – Хотын өнгө” зорилтот ажлын хүрээнд хог цэвэрлэгээний ажлыг хуваарийн дагуу эрчимтэй зохион байгуулж байна.Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас хороодын Засаг дарга нартай хог тээврийн үйлчилгээ, хяналтын тогтолцоо, сар шинийн баяраар эрчимжүүлсэн хуваарийн дагуу тээвэрлэлт хийх талаар санал солилцлоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.