Хадам аавын үг
Миний охиныг гэрэлтэй сайхан амьдрал хүлээж байгаа гэж итгээд охиноо чамд өгсөн.Уг нь би чамд дургүй л дээ.Гэхдээ миний охин чамайг хархаараа нүднээс нь гэрэл цацарч байхад ,би чамд дургүй байлаа гээд яах ч юм билээ.Та хоёр маргалдаж болноо.Миний охин чамайг зайл гэж хэлэв үү үгүй юу, тэрний үгэнд ороод зайлаад өгөх юм бол чи миний бодож байснаас илүү тэнэг залуу болно шүү.Энийг хайр гэдэггүй юм.Хүн хайртай хүнээсээ гомдмоор үг сонсоод ямар ч хүчгүй болдгийг би мэднэ. Гэвч чи эр хүн шүү дээ.Гомдолдоо хөтлөгдөх юм бол чамд байгаа бүхэн хийсээд алга болдог юм.Эр хүнд бүсгүйгээ аргадах ухаан байх ёстой.Хатуу зөөлөн хоёрыг хослуулж байгаад ааштай гүнжийг минь буулгаад аваарай.Нэгэнт л охиноо чамд өгсөн болохоор чамаас салаасай гэж хүсэхгүй байна. Эр хүнд шантрах үе байдаг юм шүү хүү минь.Охин минь чамаас сална гээд хувцасаа үрээд ирвэл би аль болох л чамруу буцаагаад явуулах гэж арга хайх болноо аав нь.Харин муудалцах үедээ охинд минь гар битгий хүрээрэй.Өвөр дээрээ энхрийлж хүн хийсэн болохоороо өөр хүний гарт үгүй хийлгэх хүсэл байхгүй шүү.Хэрвээ миний охинд гар хүрээд байвал ,хэрзгэр өгвөн чамайг дийлэхгүй ч. Муу санаагаар хорвоог туулсан би мухар эврээр ч болов чулуу сүлвэж барнаа.Амь шигээ хайртай охиныг минь түшиж яваарай. Аав нь бусдаар бол чиний талд шүү.