ААВЫН БАСГАН
Хаха жоохон эмордымуу??? Зүгээр л сэтгэлээр унаад... би ганцаараа ийм биш!!! та нар ч гэсэн хааяа утсаа хаагаад ор тас алга болмоор, өдөржин унтмаар, уумаар, хол л явмаар, санагддаг биздээ.
Зөндөө л хүн мэднэ. (өөрийнхөө хэмжээнд)
Тэднээс аавдаа дургүй хүмүүс нэлээд бий. Гайхаад байдгым. Юу нь тийм уурламаар, юу нь тийм залхмаар юм бол. Үгүйлнэ шүү дээ, үххээр нь. (Шалтгаантай л байгаа даа бүх зүйл)
Хэлд, хөлд ороод удаагүй охиндоо уулсын нэр тогтоолгож, үлгэр, шүлэг зааж, тоо бодуулж, боломж л гарвал уулаар, айлаар авч явдаг байсан тэр хүн. Юу ч ярьсан бүгдийг нь сонсдог тэр л хүн. Миний өмнүүр орж ээжээс сургамжийн шавхуур авч, нас нь 50 хүрчихээд надтай 5-тай (чацуу) юм шиг л тоглодог тэр хүн. Миний охин мундаг сэтгүүдч болноо гээд үнсдэг... "АВЫН БАСГАН" гээд л дууддаг намуухан хоолой. Одоо байсан бол??
Дурласан залуу минь шал өөр байх юм шиг, дуртай дургүй ч түүний ард зогсдог хүмүүс ч ондоо байх юм шиг, би илүү зөөлөн, бид илүү жаргалтай байх юм шиг санагддаг.
Буурал аавдаа бүүр ихээр эрхлэх юм шиг, хоол минь, хэл минь, хүнийрхүү зан минь тэс өөр байх юм шиг санагддаг шүү. Аавруугаа гүйж байгаа хүүхдийг өхөөрдөхгүй, амийг хайрлахгүй байсан биз.
Тэсэхгүй ховлох юм шиг, улам адайрлах юм шиг... Яаж мэдэх вэ дээ!!
Одоо хүртэл боломжгүй зүйлийг мөрөөдөж, орой бүр өөрийгөө хуурдаг шигээ л... үүнээс л өөр байх болов уу гэж найддаг. Юу ч болсон, би: би шүү дээ.Буруу байвал минийх :)
Хүн дурсамжаар л амьдардаг байх. Хүлэгдэхийг хэлээгүй шүү! Тэжээгдэж, тэмүүлж урагшилдаг байх лдаа.
Таны үнэрийг автобусанд зөрсөн залуугаас, мөрлөж унагах шахсан эрээс, хуурамч амлалт өгсөн ханхүүгээс, найз чинь гэж найр тавьсан ахаас, нэрийг тань барьж элгэмсдэг хуурамч зүрхтэнгүүдээс, хайрласан эрийнхээ ааваас, булшны шорооноос хүртэл хайдаг. Холдож дээ..
Алсраад л байна. "Тээр алсад харагдаж байгаа хөх уул" гэдэг шиг тань..
.
. Та нэг зүйлд хариулалгүй явсан шүү дээ???? Түүнд хариулах хүн би л байх тийм үү???
Ц.Анужин