ЧИ БОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ГАЙХАМШИГ
Өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн дасгалжуулагч болох нь:
Надад засаж янзлаад байх зүйл байхгүй гэж өөртөө хэлж, өөрийгөө итгүүл. Чи итгэж байгаа бол бусад хүмүүс ч бас үүнд итгэнэ.
Хэрвээ чи өөрийгөө царай муутай, үл үзэгдэгч, хэн ч биш гэх мэтээр бодож байгаа бол энэ бодлоосоо яг одоо сал. Өөрийгөө гайхалтай хүүхэн гэдэгтээ итгэж эхэл. Өөртөө итгэлтэй энэ зан чинь бусдад таалагдахгүй байгаа бол тэрний л асуудал. Муугаар ч болов чиний тухай ярьж байна гэдэг чамайг үнэхээр сонирхолтой, бусдын атаархалыг төрүүлэхүйц хүн гэдгийг чинь илтгэж буй хэрэг юм.
Нэгэнт чи өөртөө итгэлтэй байдаг учир зүс царайны тухай санаа зовох хэрэггүй юм. Сайхан царайтай байна гэдэг хайр дурлалд хийгээд амьдралдаа азтай байхын баталгаа биш гэдгийг санаарай.
Эр хүн бүсгүйгээ азаар олж авсан гэж бодож байгаа цагт бүсгүйн биеийн галбир тийм ч чухал биш байна. Бүсгүй өөртөө маш итгэлтэй учир залуудаа ч сэтгэл татам харагдана. Учир нь хайртдаа тэр ямар ч үед юу юунаас илүү таалагддаг.
Өөртөө анхаарал тавьдаг, бие дааж бодож сэтгэдэг эмэгтэй хамгийн сэтгэл булаам байдаг.
Өөртөө итгэ.
Эрчүүдтэй харилцах харилцаанд ч өөртөө үргэлж итгэлтэй бай.
Өөртөө итгэлгүй бол хөөрхөн хүүхэн ч эр хүний нүдэнд царай муутай харагдана. Хэрэв тэр чамтай хамт байхыг, уулзахыг хичээж байгаа бол чи түүнд таалагддаг гэсэн үг. Өөрийн үнэ цэнээ мэддэг болон бусдыг өөртөө татах чадвар чинь л чамайг түүний нүдэнд үзэсгэлэн төгөлдөр харагдуулж байгаа билээ.
Өөрийгөө сэтгэл татам биш гэж хэзээ ч бүү бод.
Хүнд таалагдах, таалагдахгүй гэдэг бол маш харьцангуй ойлголт юм. Мэдээж эхний болзоонд гадаад төрх, анхны сэтгэгдэл чухал ч дараа нь бүх юм чиний байгаа байдал, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалдаг эсэхээс буюу өөрийгөө хэрхэн үнэлдэгээс чинь хамаарна.
Өөрийгөө бусадтай бүү харьцуул.
Өрөөнл хичнээн хөөрхөн хүүхэн орж ирсэн ч түүний дэргэд биеэ барьж , барьц алдах хэрэггүй. Чи ч бас хөөрхөн Хайртай залуугийнхаа хувьд чи түүнээс ч илүү үзэсгэлэнтэй. Үүнд хэзээ ч бүү эргэлзээрэй.
Бүх зүйл чиний толгойд л болж байдаг. Чи өрсөлдөгч эмэгтэй хэдий чинээ төгс төгөлдөр гэж бодож харин өөрийгөө дутуу үнэлнэ тэр хэрээр залуугийн чамайг гэх үнэлэмж буурна.
Намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрөх ёстой гэж бүү бод. Үгүй шүү, найз минь. Тэр чамайг хүлээн зөвшөөрөх биш, харин чамд галзууртлаа дурлах ёстой. Тэр бүх эмэгтэйчүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч болох ч чамайг л хайрладаг байх учиртай.
Зорилого, хүсэл мөрөөдөл хийгээд тэмүүлэлтэй бай. Тэгээд дараа нь өөртөө итгэ. Итгэж чадаж байгаа бол чи зорилгодоо заавал хүрнэ.
Чиний эргэн тойронд байгаа хүмүүс санаатай, санамсаргүйн алин боловч өөртөө итгэх итгэлийг чинь үгүй хийхийг оролдох болно. Харин чи л хүсээгүй бол тэд зорилогодоо хүрч чадахгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Сайн сайхан амьдрал өөд алхаж байхдаа толгойгоо үргэлж өргөж яв. Хэзээ ч бүү уруу царай л. Битгий бууж өг. Учир нь энэ итгэл чинь чамд байгаа хамгийн үнэтэй зүйл билээ.
Чамайг хангалттай үзэсгэлэнтэй биш, төгс төгөлдөр биш бас баян хорооллоос гаралгүй гэдгийг чинь сануулж хэлэх хүн заавал гарч ирнэ. Гэвч чи бусдын хэлж, ярьж байгаа бүхэнд итгэх хэрэггүй. Яагаад гэвэл зөвхөн чи өөрөө л зөвшөөрөхгүй бол тэдний зорилого биелэхгүй.
Хэзээ ч бүү зогс...
Өөр эмэгтэйтэй өөрийгөө бүү харьцуул. Чи өөрийнхөө үнэ цэнийг мэддэг учраас хэн нэгэн эмэгтэй чамаас илүү байх, эсвэл найз залууг чинь булаах вий гэхээс айх хэрэггүй.
Өөртэй нь хамт байхдаа, бас ганцаараа байхдаа ч аз жаргалтай байж чаддаг бүсгүйгээс эр хүн алхам ч холддоггүй. Тэгээд ч аз жаргалтай бүсгүй хамгийн тачаангуй харагддаг шүү дээ.
Эх сурвалж: ДУРСАМЖ.МН
Э.Намуунзаяа