САЙН ЭЦГИЙН НЭРИЙГ “ХУДАЛДАЖ” ГАРЧ ИРСЭН Г.ТЭМҮҮЛЭН

 
Манайхан аль дээр үеэс л "Сайн хүний удам, сүүт гүүний унага” хэмээн ярьж ирсэн байдаг. Тэгвэл орчин үеийн улстөрчид дунд тийм нэгэн сайн өвөг, эцэг, эхийн үр сад цөөнгүй бий. Ёстой л нөгөө "амны салиа нь арилаагүй” гэдэг шиг сайн удам сударынхаа буянаар хар залуугаараа төрийн "толгойд” гараад суучихсан нялх "Сэнгүм”-үүд бол өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр бүр ч тоо нь нэмэгдсэн гэхэд болно.
 
Тэдний нэг нь "ГОК”-ын захиралаар цөөнгүй жил ажиллаж, Үйлдвэр худалдааны яамыг толгойлож явсан Ч.Ганзориг ноёнтоны хүү, өнөөгийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Төрөөс төрсөн тэрбумтан гэгддэг Ч.Ганзориг ноётон ганц хүүгээ гайгүйхэн албан тушаалд тавихын тулд ёстой л байдагаа барьж гүйдэг гэлцдэг. Тиймдээ ч хар нялахаараа боловсорч гүйцээгүй хүүдээ гайгүй гэсэн албан тушаал болгоныг авч өгч байсан биз ээ.
 
Тухайлбал Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайд, НАМЗХ-ын Ерөнхийлөгч, "Оюутолгой”компанийн ТУЗ-ийн гишүүн зэрэг өөртөө ахадсан албан тушаалуудыг хашиж байсан удаатай. Сүүлд бүр төрийн түшээ хүртэл болоод амжсан. Энэ бүхний ард ноён Ч.Ганзоригийн нөлөө байсан гэдгийг үгүйсгэх хүн бараг л үгүй болов уу. Хүүгийнхээ гэргийг сонгохдоо ч эрхэм ноёнтон долоо хэмжиж сонгосон. Тэрбээр "Ханбүргэдэй”их дэлгүүрийн эзэн Сандагтай ураг барилдсан юм. Ийн сайн эцгийн нэрээр өндөр албан тушаал хашиж яваа Г.Тэмүүлэн аавынхаа нэрийг "баасдах” уу, өргөх үү гэдгийг харж л сууя даа...
 
Ч.Сугар
Эх сурвалж: www.ulsturch.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen