Гишүүд “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулжээ

Гишүүд “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулжээ

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тэргүүтэй А.Ундраа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэгдэн Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ.

Энэхүү лобби бүлэг нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хѳгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын төвшинд авч үзэх зорилготой юм байна. 

Түүнчлэн Өнөөгийн эдийн засгийн гол тулгуур баганын нэг уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хѳгжлийн зорилготой уялдуулан хариуцлагатай, ил тод, нээлттэй хѳгжүүлэх ёстой. Үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, уурхайг нээх хаах, нѳхѳн сэргээх ажлыг чанарын ѳндѳр төвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байгаа ажээ.

Тэд энэ талаараа энэ сарын 16-ны өдөр Орхон аймгийн "Уурхайчин” соёлын ордонд болсон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, "Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулсан Төвийн бүсийн чуулган дээр танилцуулсан байна. Улмаар салбарын бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улс төржилтгүй, шинжлэх ухаанчаар хандахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Umnugovinews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen