Аав, ээжүүд номтой боллоо
"Аав, ээжийн ном”-ноос хүүхдийн насны онцлогт тохируулан харилцах арга барил, монголчууд үр хүүхдээ ямар аргаар, хэрхэн хүмүүжүүлдэг байсан уламжлал, ардын сурган хүмүүжүүлэх ухааны туршлага, сургамжийг олж авах боломжтой юм билээ. Мөн хүүхдээ интернэт, сөрөг болон хориотой мэдээллийн нөлөөнөөс яаж хамгаалах вэ гэхчилэн орчин үеийн нийгэмд тулгарч буй нийтлэг бэрхшээлийг даван туулах гарцыг ч заасан харагдсан. Уг номыг бүтээгчдийн нэг гавьяат багш Ц.Түвшинтөгс "Энэхүү номыг бүтээхдээ хүүхдийн сэтгэлийг төлөвшүүлэх, амьдралын нарийн ухаанд сургахад дэм болох зорилго өвөрлөсөн” хэмээн онцолсон юм.
Х.Бөртэ