Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

 

Гайя Репосси бол "Нойрсож буй гүнж” буюу Repossi үнэт эдлэлийн ордныг сэрээсэн үлгэрийн"ханхүү" юм. Дөнгөж 27 настай өв залгамжлагч бүсгүйначаар түүхэн ордон өдгөө дахин амжилтын оргилд хүрч, шинэ амьдралаар амьдарч байна. Шинэчлэгдсэн Repossi-ийн минимал хэв маягтай гоёл чимэглэлүүд орчин үеийн үнэт эдлэлийн салбарын хамгийн эрэлттэй загвараар тодорч, шинэ чиг хандлагыг хэдийнэ бий болгосон залуу бүсгүй Гайя Реппоссигийн ярилцлагыг хүргэе.

-Repossi үнэт эдлэлийн ордонг 1920 онд үүсгэн байгуулсан байдаг. Дөрөвхөн жилийн дараа та бүгдийг 100 жилийн ойн баяр гэх агуу том үйл явдал хүлээж байна. Түүнчлэн тун удахгүй үүд хаалгаа нээх гэж буй шинэ бутикийг нэг ёсны та бүхний өөрсдөдөө барьж буй бэлэг гэж тооцож болох уу?

-Яг ч тийм биш л дээ. Харин үүнийг бидний олон жилийн турш хөдөлмөрлөнбайж олсон "урамшуулал” гэж хэлжболох юм. Бидний нээж буй энэхүү бутик нь цоо шинэ хэв маягтай болж байгаа. Энэ төслийн санааг би их олон жилийн турш дотроо тээж явсны эцэст өнөөдөр л биелүүлэх боломж олдож байна. Хавар бид Парисын Сент-Оноре гудамжинд түр зуурын pop-up дэлгүүр ажиллуулсан бол одоо бид Repossi-гийн анхны урлан байршиж байсан Вандамын талбай дээр бүрэн хэмжээний төслөө хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Хаяг нь хуучин ч, байгууламж нь шинэчлэгдсэн байгаа. Бид тэрхүү эртний барилгадаа бүхэл бүтэн нэг давхар нэмсэн.

-Repossi үргэлж олны хүндэтгэлийг хүртсэн нэр төртэй брэнд байсаар ирлээ. Гэхдээ энэхүү брэнд нь тийм ч загварлаг бас шинэлэг хэв маягтай байгаагүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Харин чамайг энэ брэндэд ирсэний дараах есөн жилд их зүйл өөрчлөгдсөн шүү. Энэ оны гуравдугаар сард Ле Бурже дэх Гагосяны галерейд зохиогдсон Repossi-гийн шинэ цуглуулгын нээлтийн үйл ажиллагаанд би оролцсон. Тэр арга хэмжээний үеэр аав чинь чам руу бас чиний хийж буй зүйлс руу маш бахархалтайгаар харж байхыг би анзаарсан. Тэгэхэд би түүнд "Надад ч бас охин бий. Та өнөөдөр Гайягаар бахархаж байгаа шиг нэг л өдөр би ч бас түүгээрээ ингэж бахархах байх гэж найдаж байна" гэж хэлж байлаа. Би Repossi ордны түүхийг сайн мэдэх ч, чиний өнцгөөс харсан түүх хүмүүст их сонирхолтой байна байх. Бүх зүйл юунаас эхэлж байсан бэ?

-Миний өвөө зураач. Бас аж үйлдвэрийн дизайнер хүн байсан. Тэр авто машинаас эхлээд брэндийн сурталчилгаанууд гээд юу л бол юу зурж чаддаг байлаа. Тун удалгүй тэр өөрийнхөө энэхүү авьяас чадварыг миний элэнц өвөөгийн үүсгэн байгуулсан үнэт эдлэлийн ордонд зориулж эхэлсэн. Миний аав ч бас багаасаа зураач болохыг хүсч, эцэст нь үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч болсон юм. Тэр сонгодог урлагт их хайртай байсан.Тухайн үед тодорхой нэг хэмжээтэй үнэт чулуунуудад илүү их дурладаг байлаа. Энэ нь түүний ажлын хэв маягт их нөлөөлж, 1970-аад оны уур амьсгалтай, том хэмжээтэй, анхаарал татам загвартай, хар алтан үнэт эдлэлүүд бүтээхэд хүргэдэг байсан юм. Тухайн үедээ түүний загварууд их шинэлэг бас загварлаг байсан ч харамсалтай нь цаг хугацаа байрандаа зогсдоггүй шүү дээ. Шинэ эрин үеийн хүмүүсийн гоо зүйн мэдрэмж өөрчлөгдөж, тэд үргэлж шинэлэг зүйлийг хүсэх болсон. Би нэг ёсондоо аавынхаа бүтээсэн зүйл болгоныг багахан өөрчилж, илүү энгийн бас минимал хэв маягтай болгосон юм. Өвөө маань ч бас цэвэр зураас, илүү дутуу зүйлгүй хэлбэр дүрст илүү дуртай байдаг байсан тул өнөөдрийн Repossi брэнд эх үүсвэр лүүгээ эргэн очиж байгаа гэж хэлэхэд болно.Би түүх өгүүлдэг, зүүсэн эзнийхээ мөн чанарт уусдаг үнэт эдлэл бүтээхийг хүсдэг.

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

 

-Чи дөнгөж 21 настайдаа гэр бүлийнхээ бизнест хөл тавьсан. Тэр үед чиний Repossi дахь ажил юунаас эхэлж байв?

-Би анх өөрийгөө хэтэрхий урлагийн мөн чанартай хүн хэмээн бодож ямар нэгэн бизнест хөл тавихыг огт хүсдэггүй байлаа. Гэр бүлийн бизнес маань урлагтай салшгүй холбоотой ч гэлээ би үргэлж архитектур, археологи гэх зэрэг зүйлсэд илүү ихээр татагдаж, сонирхдог байлаа. Гэхдээ нэг л өдөр би өөрийн сонирхлуудаа шинэ түвшин рүү шилжүүлж, өөрийн гэсэн юм бүтээхийг хүсэх болсон. Энэхүү бүтээлч эрэл хайгуул маань намайг гэр бүлийн маань бизнес рүү чиглүүлсэн дээ.

-Би чамайг нэгэн чухал уулзалтын үеэр гурван нөлөө бүхий боломжит хамтрагчдынхаа өөдөөс хараад сууж байсныг санаж байна.

-Би ч бас тэр уулзалтыг сайн санаж байна.

-Чи тэр үед өөртөө их итгэлтэй байж, өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлж байсан. Би тэгэхэд чамайг хамгийн анх өөр өнцгөөс олж харж байсан юм. Чи тэр үеэд жинхэнэ бизнес эрхлэгч бүсгүй болон хувирсан байсан. Одоо хэн нэгэн надад "Тэр бол урлагийн хүн, түүнд бизнес чиглэл зохихгүй ээ" гэж хэлэх бүрд би тэдэнд чиний жишээг ярьдаг. Саяхан Repossi брэнд LVMH "аварга группийн нэг хэсэг болж, чи өөрийнхөө бизнесийг улам өргөжүүлж чадсан. Энэ нэгдэлийг хэрхэн бий болгов. Мөн энэ нь чиний брэндийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол?

-Би группийн эрх мэдэл дор байдаг брэндүүд болон Арногийн гэр бүлтэй дотно харилцаатай байдаг. Бидний энэхүү харилцан сонирхол дөнгөж өчигдөрхөн үүссэн, гэнэтийн зүйл биш. Бид олон жилийн хугацаанд ижилхэн үзэл бодол баримтлан тус бүрдээ ажиллаж ирсэн. Харин Repossi брэнд амжилтын оргилд хүрэх үед LVMH бидэнд хамтрах санал тавьж байлаа.Энэ нь манай брэндийн хүрээг тэлж, цаашлаад нийгэмд нөлөөлөх нөлөөг ихэсгэж, шинэ зах зээл рүү нэвтрэх шилдэг арга зам болж өгсөн бөгөөд маш цагаа олсон алхам болсон.

-Ойрын хугацаанд ямар бүс нутгуудад нэвтрэх төлөвлөгөөтэй байна даа?
-Одоохондоо бид цаашдын алхмуудаа нууцлаж байгаа. Гэхдээ юутай ч бид АНУ руу анхаарлаа чиглүүлж, Европын орнуудаар хүрээгээ тэлэх бодолтой байна. Түүнчлэн бид цоо шинэ хөгжлийн чиг хандлагаүүсгэж, Ази тив рүү нэвтрэх хүсэлтэй байгаа. Энэ нь маш сонирхолтой зах зээл юм. Тэнд хүмүүс уламжлалт гоёл чимэглэлд дурладаг хэрнээ мөн хажуугаар нь Европын мэргэжилтнүүдийн бүтээлийг өндрөөр үнэлж, сүүлийн үеийн чиг хандлагыг баримтлахыг хүсдэг болсон. Тухайлбал Японд хүмүүс маш нарийн сонирхолтой байдаг бөгөөд Repossi-гийн гоо зүйн мэдрэмж тэрхүү сонирхолтой нь сайхан нийцэж байгаа.

-Чи дөнгөж ид залуу насан дээрээ явж байгаа ч, аль хэдийнэ томоохон амжилтад хүрч чадсан мундаг бүсгүй. Ойрын 5-10 жилийн төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцаач?

-Би энэ асуултын хариултыг ухамсрынхаа түвшинд ойлгоод байгаа ч, өөрийн бодлоо одоогоор яг тодорхой илэрхийлэх боломжгүй байна. Тиймээс би одоохондоо зүгээр л өөрийнхөө зөн совинг дагахыг хичээж байгаа. Би Repossi ордонд шинэ амьдрал бэлэглэж, түүнийг олон сонирхолтой адал явдалтай учруулахыг хүсдэг. Брэндийн байгалийн хувьсал бол миний нэн тэргүүний зорилго юм. Урлаг ба гар урлалыг төгс нийцүүлж ажиллахын зэрэгцээ би мөн маш зөв агууламжтай сэтгэлийн илгээмжийг бүтээгдэхүүнүүддээ шингээхийг зорьж байгаа. Хүн бүр Repossi-оос ямар нэгэн өөрт ойр дотно зүйл олж харж байгаасай гэж би хүсдэг.

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

 


"ОЛОН ЗУУН ЖИЛИЙН ТУРШ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ НЬ ЗӨВХӨН ЯМАР НЭГЭН БАЯР ЁСЛОЛД ЗОРИУЛАГДАЖ, ХЭЗЭЭ Ч "АЖИЛ" ГЭДЭГ ҮГТЭЙ ХОРШИХГҮЙГЭЭР ИРСЭН. ГЭХДЭЭ ӨНӨӨДӨР БҮХ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДСӨН"

-Энэ оны ихээр Repossi брэнд Agrafe нэртэй эрэгтэйчүүдэд зориулсан анхны үнэт эдлэлийн цуглуулгаа танилцуулсан. Энэ нь чиний баримталдаг хүйсийн эрх тэгш байдлын үзэл бодолтой хамааралтай төсөл үү?

-Repossi бол эмэгтэй брэнд. Тиймээс бид эрчүүдэд зориулсан ямар нэгэн том төсөл хэрэгжүүлэхийг хүсээгүй. Бид анх ердөө л Fantastic Man сэтгүүлийн зураг авалтад зориулж ганцхан ээмэгний загвар гаргах төлөвлөгөөтэй байсан ч, үйл явцын үр дүнд бүхэл бүтэн Agrafe цуврал бий болсон. Гэхдээ энэ нь заавал эрэгтэй гэлтгүй юнисекс загварын үнэт эдлэлүүд л дээ. Би тэр үед ямар нэгэн энгийн бас хөнгөн хэрнээ эрэгтэйлэг шинж чанартай зүйл бүтээхийг хүсч байсан. Ерөнхийдөө Agrafe цуврал нь маш хоёрдмол хандлагатай болсон л доо. Энэ нь ч надад их таалагддаг.Үнэт эдлэл бүр хүнд хэрнээ дэгжин мэдрэмж төрүүлж байгаа.

-Хүйсийн хоёрдмол байдал бол орчин үеийн нийгэм ба загварын гол чиг хандлагуудын нэг. Бүсгүйчүүд аль хэдийнэ найз залуугынхаа хувцсыг өмсөж, харин хүчирхэг эрчүүд мэдрэмтгий төрхөөс эмээхээ больсон харагдана. Энэ давалгаа таны үнэт эдлэлүүдэд хэрхэн илэрч байгаа вэ?

-Бүсгүйчүүд өнөөдөр маш их хөдөлмөрлөж, шинэ салбар хүрээнүүдийг ялан дийлж байна. Эмэгтэй хүний нийгэм дэх байр суурь бэхжих тусам хүмүүс үнэт эдлэлийг ч бас өөр өнцгөөс харах болсныг чи анзаарсан биз.Гялалзсан үнэт чулуугаар бүрхэгдсэн эмэгтэй хүмүүсийн нүдэнд хүчирхэг харагдахаа хэдийнэ больжээ. Томоохон амжилт олж байгаа бүсгүйчүүд минимал хэв маягтай модыг дэлгэрүүлж байна. Олон зуун жилийн турш гоёл чимэглэл нь зөвхөн ямар нэгэн баяр ёслолд зориулагдаж, хэзээ ч "ажил" гэдэг үгтэй хоршихгүйгээр ирсэн. Гэхдээ өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Гоёл чимэглэл гэдэг ойлголт хүртэл өөрийнхөө утгыг өөрчилж, үдшийн зориулалттай, том хэмжээтэй, гялалзсан зүйл биш, харин бидний ямар ч нөхцөлд, бүх өдрийн турш зүүж болох энгийн зүйл болон хувирсан.

-Өнөөдрийн загварын ертөнц минут бүр ямар нэгэн шинэлэг зүйлийг шаардах болсон. Олноороо дагах чиг хандлага, хүмүүсийн гайхан бишрэх шүтэх, эсвэл дэлхий нийтээрээ шүүмжлэх үйл явдал гээд л бүх зүйл хором бүрт өөрчлөгдөж байна. Чи энэхүү орчин үеийн загварын салбарын эрчимтэй хэмнэлтэй хэрхэн хөл нийлүүлэн алхаж байна вэ?

-Аз болж үнэт эдлэлийн салбарт өөрийн гэсэн хууль бас зарчим байдаг. Бид бусдаасаа арай удаан хөдлөх эрхтэй. Одоохондоо хэрэглэгчдийн хэрэгцээ бидний тав тухтай хэмнэлээр ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Бидэнд үргэлж шинэлэг санаануудаа эргэцүүлэн бодох хангалттай хугацаа байдаг. Хувцасны брэндүүдтэй харьцуулбал бид хамаагүй илүү үнэ цэнэтэй материалаар бүтээгдэхүүн урладаг тул бидэнд алдаа гаргах эрх бараг л байхгүй. Тэгээд ч гоёл чимэглэлүүд тийм ч амархан модноос гарчихдаггүй. Тэгсэн хэрнээ Repossi ордон бусад үнэт эдлэлийн брэндийн хажууд харьцангуй хурдацтай ажиллаж байгаа. Ихэнх брэндүүд жилд нэг лцуглуулга гаргаж байхад бид заримдаа бүр дөрвөн ч цуглуулга гаргаад амжчихдаг. Энэ хэмнэл нь ордны мэргэжилтнүүдэд их ачаалал өгдөг ч үүгээрээ бид хамаагүй их боломжийг өөрсдийнхөө өмнө нээдэг. Бид бусдаасаа нэг алхмаар түрүүлэхгүй бол бидэнд ирээдүй гэж үгүй болно. Харин загварын ертөнцийг бүхлээр нь авч үзвэл тэндхийн хурд арай хэтэрхий байгаа мэт санагддаг.

-Архитектур, загвар, урлаг гурав хоорондоо нарийн уялдаа холбоотой зүйлс гэж боддог, би. Ихэнх шинэлэг санаанууд эдгээр гурван салбар хооронд ямар ч төвөггүйгээр дамжин, шилждэг. Харин чи бүтээлийнхээ шинэ санааг хаанаас олдог вэ?

-Миний хамгийн гол буюу нэн тэргүүний сонирхол бол урлаг. Миний эргэн тойронд олон зураач бий. Тэдний заримтай нь би бүр хамт амьдардаг гээч. Надад маш их нөлөөлдөг аав минь хүртэл урлагийн ертөнцөөр амьсгалдаг. Харин миний хоёр дахь сонирхол бол аялал. Би шинэ орноор аялах бүрдээ дотоодын бүсгүйчүүд юу өмсөж, ямар гоёл чимэглэл зүүж байгааг сайтар ажигладаг. Тухайлбал,Энэтхэг болонАфрикт эмэгтэйчүүд ард түмнийхээ соёл ба ёс заншлыг шингээсэн их хэмжээний гоёл чимэглэл зүүх дуртай байдаг.Гэвчэнэ бүгдийн хажуугаар орчин үеийн үнэт эдлэлүүд хувийн онцлог чанараа алдаж байна. Ингээд бодоход өнөөдөр бараг ямар ч онцлоггүй, энгийн гоёл чимэглэл модонд ороод байгаа юм л даа. Тэгэхээр үнэт эдлэлийн дархад бид энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээж авах, юу хийх ёстой, орчин үеийн хүмүүст гоёл чимэглэлийн хэрэгцээ ер нь байна уу, үгүй юү, эрт дээр үеэс гоёл чимэглэл нь нэг төрлийн өөрийгөө илэрхийлэх арга байсан уу, харин өнөөдөр энэ утга санаа алдагдсан уу, гээд энэ бүх асуултын хариултууд миний ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

 


"БИ ХИЙЖ БУЙ АЖЛАА ЖИНХЭНЭ УРЛАГ ГЭЖ БОДДОГГҮЙ. МЭДЭЭЖ ХЭРЭГ БРЭНДИЙН БҮТЭЭЛ БОЛГОН ӨӨРИЙН ГЭСЭН ШИНЭЛЭГ САНАА, УТГА УЧИР БА ТҮҮХ АГУУЛДАГ. ГЭХДЭЭ БИД ӨӨРСДИЙГӨӨ УРАН БҮТЭЭЛЧИД ГЭЖ ДУУДДАГГҮЙ. БИД ЮУНЫ ТҮРҮҮНД ГАР УРЧУУД ЮМ"

-Чиний бүтээдэг үнэт эдлэлүүд бол урлаг, архитектур ба гар урлалын төгс нийлмэл юм. Олон элементүүдийн энэхүү эв нэгдэл нь чиний брэндийн ДНХ-ны салшгүй нэг хэсэг болсон. Харин чи өөрийнхөө ажлыг юу гэж тодорхойлдог вэ?

-Би хийж буй ажлаа жинхэнэ урлаг гэж боддоггүй. Мэдээж хэрэг брэндийн бүтээл болгон өөрийн гэсэн шинэлэг санаа, утга учир ба түүх агуулдаг. Мөн брэндийн мэргэжилтнүүд үеэс үед дамжигдах уламжлалт арга барил ба ёс заншлыг баримтлан ажлаа гүйцэтгэдэг. Гэхдээ бид өөрсдийгөө уран бүтээлчид гэж дууддаггүй. Бид юуны түрүүнд гар урчууд юм.

-Чиний ажил архитектуртай хэрхэн холбогддог талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү. Удахгүй нээх гэж буй бутикийнхээ сэргээн засварлалтад зориулж дэлхийн хамгийн алдартай архитекторуудын нэг Рем Колхасыг урин авчирсан нь санамсаргүй зүйл биш байх.

-Бид өмнө нь нэгэн онцгой төсөл дээр Ремтай хамтарч ажиллаж байсан. Бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болсон бөгжийг хараад тэр "Энэ чинь жинхэнэ архитектур байна шүү дээ!" хэмээн уулга алдаж байв. Инженерийн өнцгөөс хараад үзвэл үнэт эдлэлийн загварчлал гаргах нь барилга, байгууламжийнхаас нэг их ялгараад байдаггүй. Төслийн овор ба хэмжээнд л ялгаа байдаг байх. Бид үнэт эдлэлийнхээ дизайныг гаргахдаа зүгээр нэг зураг зурдаггүй, харин миллиметр бүрийг тооцдог. Үүгээрээ дархад ба архитекторууд хоорондоо их төстэй юм. Гэхдээ мэдээж хэрэг бидний ажил харьцангуй амар. Бид гаргасан загвараа олон тоогоор үйлдвэрлэх боломжтой бол, архитекторын төсөл бүр цорын ганц буюу бие даасан байдаг шүү дээ.

-Repossi-гийн төгс харилцагч бүсгүйг тодорхойлно уу?

-Тэр бол өөрчлөлт хийхээс айдаггүй, шинэ зүйлийг зоригтойгоор туршдаг бүсгүй юм. Бид үнэт эдлэлүүдээ бүтээхдээ Африкийн эртний омгуудын код гэх мэт маш олон төрлийн кодууд ашигладаг. Тэдгээр код нь бидний брэндийн нэгэн хэсэг болсон тун онцгой зүйлс. Тэгэхээр Repossi-гийн төгс харилцагч бүсгүй бидний үнэт эдлэлээрээ дамжуулахыг хичээсэн түүх ба утга агууламжийг ойлгох чадвартай, хангалттай мэдрэмтгий бас боловсролтой байх ёстой болов уу гэж бодож байна.

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан


-Чи өөрийнхөө гоёл чимэглэлийг хэн зүүсэн байгаагаар харахыг хүсч байна вэ?

-Ажлынхаа ачаар би олон сайхан хүмүүстэй танилцсан. Тухайлбал,зурагчин Синди Шерман бол миний сайн найз төдийгүй, Repossi-ийн эртний, үнэнч хэрэглэгч юм. Харин одоо би Рем Колхастай хамтран ажиллаж байна. Харамсалтай нь тэр одоогоор бидний үнэт эдлэлийг зүүх боломжгүй юм даа. (Инээв) Миний амьдралд олон сонирхолтой хүн бий. Надад өдөр бүр сайхан урам хайрлаж байдаг гайхалтай хүмүүстэй хамтран ажиллаж, амьдардагтаа би их азтай хүн. Би мөрөөдлөөрөө амьдарч байгаа.

-Үнэмлэхүй жаргал юунд оршдог вэ?

-Энгийн байдалд.

-Чиний хамгийн "хүчтэй” айдас юу вэ?

-Юунаас ч айхаа болих. Миний бодлоор хүн юу ч мэдрэхээ больсон үед, өөрөөр хэлбэл амьдрал дууссан үед юунаас ч айхаа больдог.

-Өөрийн ямар зан чанартаа хамгаас дургүй вэ?

-Хэтэрхий зөрүүд. Би шинэлэг санаа олсон бол түүгээрээ маш хүчтэй асаж, тэрхүү санаагаа тавьж явуулах дургүй.

-Бусдын ямар зан чанарт хамгаас дургүй вэ?

-Надад бусдыг шүүмжлэх их хэцүү байдаг. Би ганц зүйлийг л сайн мэднэ. Хүмүүсээс хэтэрхий их зүйл хүлээж болохгүйг.

-ОДоо амьд байгаа хүмүүсээс хэнийг хамгийн ихээр биширдэг вэ?

-Аавыгаа.

-Чиний хамгийн саваагүй зан юу вэ?

-Би хэтэрхий их амардаг байж магадгүй.

-Чиний сэтгэл санаа яг одоогийн байдлаар ямар байна вэ?

-Надтай болон миний брэндтэй тохиож буй өөрчлөлтүүдэд би догдлож байна.

-Хүний ямар эерэг зан чанар хэт дээгүүр үнэлэгдсэн мэт санагддаг вэ?

-Хэтэрхий эелдэг зан. Энэ зан нь чухал уулзалтын үеэр хүмүүст хэлэх ёстой зүйлээ хэлэхэд саад болдог.

-Чи ямар нөхцөлд худал хэлж чадах вэ?

-Хэн нэгнийг гомдоож, өвтгөхөөс сэргийлэх үед.

-Өөрийн гадаад үзэмжнийхээ юунд илүү дургүй вэ?

-Мэдэхгүй юм даа, хамар юм болов уу.

-Одоо амьд байгаа хүмүүсээс хэнийг хамгийн ихээр жигшдэг вэ?

-Соёлгүй, боловсролгүй хүнийг.

-Эрэгтэй хүний ямар зан чанарыг хамгийн ихээр үнэлдэг вэ?

-Тэсвэр тэвчээр.

-Эрэгтэй хүний ямар зан чанарт дургүй вэ?

-Тэвчээргүй байдал.

-Эмэгтэй хүний ямар зан чанарыг хамгийн ихээр үнэлдэг вэ?

-Олон зүйлсийг нэгэн зэрэг хийх чадвар.

-Эмэгтэй хүний ямар зан чанарт дургүй вэ?

-Тогтворгүй байдал.

-Хэзээ бас хаана чи хамгийн ихээр аз жаргалтай байв?

-Би яг одоо маш их аз жаргалтай байна.

-Ямар авьяас чадвартай байхыг хүсдэг вэ?

-Одоо байгаагаасаа илүү чадвартай зураач болохыг хүсдэг. Мөн бичих авьяастай болмоор байна. Би бага зэрэг бичих гэж оролддог ч үр дүн нь үнэхээр аймшигтай болдог шүү.

-Чиний олсон хамгийн том амжилт юу байв?

-би алдаж, бас бүдрэхээс айлгүй үргэлж урагш алхдаг.

-Үхлийн дараа өөр хүн, амьтан, ургамал эсвэл эд зүйл болж төрөх боломж чамд олдсон бол юуг сонгох вэ?

-Хүссэн газраа очих боломжтой байхын тулд шувуу болох байсан.

-Хаана амьдрахыг хүсдэг вэ?

-Би том болоод бизнесийн амжилт олж, олон хүүхэдтэй болж, далайн эрэг дээрх байшинд амьдарна гэж ярьдаг байсан. Мөн миний гэр бүл зул сараар манай байшинд цуглардаг байгаасай гэж мөрөөддөг байлаа. энэ бодолдоо одоо ч үнэнч байгаа шүү.

-Чиний эзэмшдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

-Миний хамгийн үнэтэй эрдэнэ бол өвөөгийн минь бэлэглэж байсан хүзүүний зүүлт. Тэр зүүлтийг өвөө минь олон жилийн өмнө өөрийн гараар урлаж, нэг хэсэг өөртөө хадгалаж, байсан ч гэлээ сүүлд миний нэрийг дээр нь сийлж, надад бэлэглсэсэн юм.

-Дуртай ном?

-Клод Леви-Строссын "Tristes Tropiquis”. Энэ нь дэлхийн гуравдагч орнуудыг онцолсон, тэдний ирээдүйг зөгнөх гэж оролдсон антропологи ба философийн чиглэлийн роман юм.

-Хийх дуртай зүйл?

-Зураг зурах, аялах.

-Найзуудынхаа юуг хамгийн ихээр үнэлдэг вэ?

-Тэднээс авдаг дэмжлэгийг.

-Бодит амьдрал дахь баатрууд гэж хэн бэ?

-Миний бодлоор өөрчлөлтөд бэлэн байх. Өөрчлөгдөх чадвар нь хүний хамгийн гол чадваруудын нэг юм. Тиймээс би өөрийгөө болон дэлхийг өөрчлөхөөс айдаггүй. Хүмүүсийг их хүндэлдэг.

-Чамд дуртай нэрс гэж бий юү?

-Нэгэн үе би антропологийн ухааныг их гүн суцдалсан. Тиймээс надад өвөрмөц нэрүүд таалагддаг. Тухайлбал, Прометей, Антигона, Андромеда, Александр гэх зэрэг нэрсийг сонсохдоо би шууд л мөрөөдөлд автаж эхэлдэг.

-Чиний дургүйцлийг хамгийн ихээр хүргэдэг зүйл юу вэ?

-Харамч зан.

-Юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

-Залуу насандаа өөрийн зөн совин болон төсөөлөн бодох чадвартаа хангалттай итгэдэггүй байсан даа.

-Юуны тухай мөрөөдөж байна вэ?

-Амьдралд тэнцвэртэй байдлыг олж авахыг.

-Ямар нөхцөл байдалд үхэхийг хүсдэг вэ?

-Далайн эрэг дээр зогсох үедээ.

-Чиний амьдралын уриа?

-Өөрчлөлтөөс бүү ай.

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

 

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

 

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

 

Гайя Рапосси: Үнэт чулуугаар “бүрхэгдсэн” эмэгтэй хүчирхэг харагдахаа байсан

 

Д.Заяа

 











Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen