Бүгдээрээ эхнэрүүд, найз нөхөд мөн охидоо төлөв даруу хийгээд боловсон хувцаслахыг урамшуулцгаая!

 

Нэгэн залуухан бүсгүй Цуглаанд ирэхдээ биеийнх нь нандин хэсгүүд хэтэрхий ил гарсан хувцас өмссөн байжээ. Түүнийг харсан цуглааны удирдагч хамт суухыг урьж, нүдрүү нь харж байгаад ийн өгүүлэв.
"Бүсгүй минь Бурханы энэ дэлхийд үнэ цэнэтэй болгосон бүхэн ямар нэгэн зүйлээр бүтээгдэж харахад, олоход мөн авахад их хэцүү байдаг.
1. Та нар алмаз эрдэнийг хаанаас олдог билээ? Газрын гүнд хучигдаж мөн хамгаалагдсан байдаг.
2. Та нар хаанаас сувдыг олдог вэ? Далайн ёроолд мөн л үзэсгэлэнт дунгаар хучигдаж бас хамгаалагдсан байдаг.
3. Та нар алтыг хаанаас олдог вэ? Уурхайн гүнд олон үе чулуугаар хучигдсан байдаг. Тэднийг авахын тулд та нар маш их хөдөлмөрлөж илүү гүнд ухах хэрэгтэй болно.
Тэгээд түүнрүү бүр ноцтойгоор хараад ингэж хэлжээ:
"Таны бие нандин бөгөөд онцгой. Та алт, алмаз эрдэнэ бүүр сувднуудаас ч илүү эрхэм болоод үнэтэй, тиймээс та ч мөн хучигдсан байх ёстой."
Хэрэв та өөрийн үнэт баялагаа яг алт, алмаз эрдэнэ мөн сувднууд шиг далдалж, хучиж байх юм бол нэрд гарсан уул уурхайн компани шаардлагатай машинуудтайгаа бууж ирээд олон жил эрэл хайгуул хийх болно. Тэр эхлээд засгийн газартай (гэр бүл) тань холбоо тогтоож, мэргэжлийн гэрээ хэлэлцээрт (гэрлэлт) гарын үсэг зурж, мэргэжлийн өндөр түвшинд (хууль ёсны гэрлэлт) олборлолт явуулах болно.
Гэвч та үнэт эрдэнэсээ газрын гадаргуу дээр хучилгүй ил орхивол олон тооны хууль бус олборлогчийн нүдэнд өртөж тэд таныг хууль бусаар олборлох болно. Бүгд өөрсдийн бүдүүлэг болхи багажаараа ухаж төнхчиж байгаад л үнэт зүйлийг чинь авах болно. Тиймээс та биеэ аль болох сайн хучаад, мэргэжлийн олборлогч зөвшөөрөл гуйж ирэхийг хүлээ хэмээн хэлжээ.
Бүгдээрээ эхнэрүүд, найз нөхөд мөн охидоо төлөв даруу хийгээд боловсон хувцаслахыг урамшуулцгаая!
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen