Мэдлэг гэдэг алтнаас ч үнэтэй

 

Хятадад болсон банкны дээрмийн үеэр дээрэмчин банкинд буй хүмүүсд хандан: "Битгий хөдөлцгөө. Бидний авах гэж буй мөнгө бол улсынх. Харин та нарын амь бол зөвхөн та нарынх." гэв.

Банкинд байсан хүн бүр түүний үгээр алгуурхан доошоо хэвтэцгээв.
***Энэ бол "Бодол өөрчлөх зарчим" ба бодох уламжлалт замыг өөрчилж байна.
Нэг бүсгүй ширээн дээр маш эсэргүүцсэн байдалтай хэвтэхэд дээрэмчин эмэгтэйд хандан: "Соёлтой байхыг хүсье. Энэ дээрэм болохоос хүчин биш" гэв.
***Үүнийг "Мэргэжлийн байх" гэх ба зөвхөн юу хийхээр сургуулилсан түүн дээрээ төвлөрч байгааг илтгэнэ.
Банкны дээрэмчид дээрмээ амжилттай хийгээд гэртээ ирэхэд арай залуувтар дээрэмчин (Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй) ахимаг настай дээрэмчиндээ (дунд сургуулийн 6 дугаар ангийг л дүүргэсэн) хандан: "Алив ах минь, хэдийг авцгааснаа тоолъё" гэв.
Хөгшин дээрэмчин болиулаад "Чи тэнэг юм уу. Энд маш их мөнгө байна тоолоход их цаг зарцуулна. Өнөө оройн мэдээгээр тэртээ тэргүй биднийг хэр их мөнгө авсныг зарлаад өгнө" гэж.
***Энэ бол туршлага "Орчин үед туршлага бол цаасан дээрх зэрэг цолноос илүү чухал" юм.
Дээрэмчид бакнаас явсны дараа банкны менежер, банкны даамалд хандан "Хурдан цагдаа дуудъя" гэсэн боловч банкны даамал хариуд нь "Байз үүнийг далимдуулаад банкнаас 10 саяыг аваад өмнө завшсан 70 сая дээрээ нэмчихье." гэв.
***Үүнийг "Давалгаан дунд сэлэх" буюу тааламжгүй нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэхийг хэлнэ.
Менежер хариуд нь: "Нээрээ сар бүр ингээд дээрэм болоод байвал ч" гэв.
***Энэ бол "Уйтгар гунигийг үргээх" буюу хувийн аз жаргал чиний ажлаас чухал гэдгийг харуулна.
Дараагийн өдөр нь мэдээгээр 100 сая доллар банкнаас алдагдсан тухай шуугив. Дээрэмчид мөнгөө дахин дахин тоолсон ч яалтчгүй 20 сая доллар л авсан байв. Дээрэмчид ихэд уурлаж "Бид өөрсдийн амиа эрсдэлд оруулан 20 саяыг авсан байхад банкны ажилтан 80 саяыг хурууныхаа үзүүрийг хөдөлгөөд л авч орхилоо. Хулгайч байхын тулд илүү их зүйл сурах хэрэгтэй юм байнадаа" хэмээн гомдоллов.
***Үүгээр "Мэдлэг гэдэг алтнаас ч үнэтэй" гэдгийг харуулж байна.
Банкны ажилтан үнэт цаасны зах зээлд алдсан алдагдлаа энэхүү дээрмийн ачаар нөхсөн учир баяртай хоцорлоо.
***Энэ бол "Боломжийг алдалгүй барьж авах" буюу эрсдэл үүрэх зоригтой байх явдал юм.
Тэгэхээр хэн нь жинхэнэ дээрэмчин байна даа
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen