Эко цахилгаан автобус Баянхонгор аймгийн нийтийн тээвэрт явж эхлэнэ
Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэхэд төр засаг хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах нь чухал . Орон нутагт ажлын байрыг олноор бий болгохоос гадна иргэдийн амьдралын орчинг сайжруулах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх шаардлагтай байна. Нэн тэргүүнд аймгуудад нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй түвшинд байгаа нь хаа хаанаа анхаарах сэдэв. Тухайлбал Баянхонгор аймгийн төв дээр 34000 хүн амьдарч байна. Иргэдийн нийтийн тээврийн хэрэгцээнд мотоцикль, микро автобус, такси зонхилон үйлчилгээнд явдаг. Гэтэл эдгээр нь ашиглалтын хугацаа, насжилт нь дууссан, чанарын шаардлага хангахаа больсон, мөн үйлчилгээний үнийн хувьд ч өндөр гээд дутагдалтай талууд олон байгаа.
Иймээс аймгийн удирдлагууд аймгийнхаа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Төгс төгөлдөр үйлс” ХХК-тай хамтран нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил хийхээр болжээ. Тэд Солонгос улсад ашиглалтаас гарсан, хуучин автобус оруулж ирэхээсээ илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэл болон монгол инженерүүдээ дэмжиж байна. Баянхонгор аймгийн засаг дарга үндэсний үйлдвэрлэгч "Эклогбус” ХХК-ийн бага оврын Эко цахилгаан автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлтээ хийхээр гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ. "Монгол хүн монгол хүнээ дэмжинэ” гэсэн уриатайгаар ажилладаг Экологбус компаний инженер залуус ирэх зургаадугаар сар гэхэд Баянхонгор аймагт утаа ялгаруулдаггүй , байгаль орчинд ээлтэй, өвөлдөө цонх нь цанатахгүй тав тухтай дулаахан автобус хүлээлгэн өгөхөөр ажилдаа оржээ. Хонгор нутгийн иргэдийн хувьд тав тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх болсондоо сэтгэл хангалуун байгаа юм.
Орон нутаг гэхээр нийтийн тээврийн асуудлыг хойш нь тавьдаг байдлыг Баянхонгор аймаг өөрчиллөө. Ахмад настан болон зорилтод бүлгийн иргэдээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэдийн халаасны мөнгө ч үнэтэй таксинд орох шаардлагаггүй болж байна.