"Дорнын аялал" үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө

Дорнод аймагт Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг иргэн, ААНБ-д нэгдэн "ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ" байгуулан Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нилээдгүй ажлыг хийж байгаа билээ.

Үe шаттай ажлуудын нэг болох "Дорнын аялал" үзэсгэлэн яармагийг 3 өдрийн турш зохион байгуулж өнөөдөр урлаг соёлын тоглолтоор өндөрлөж байна.

Маргааш зочид буудлын бизнес эрхлэгчид Манжуур хотын аялалын маршрут болон үйлчилгээтэй танилцахын сацуу дэлхийд алдартай Shangrilla зочид буудлын үйлчилгээний соёлоос туршлага судлах аялалд гарна.

Улмаар Аялал жуулчлалын маркетингийн сургалтыг Дорнод их сургууль дээр 2017.03.26-28 ны өдрүүдэд тус салбарт олон жил амжилттай ажиллаж буй, мэргэжлийн багшийг УБ хотоос урьж ирүүлэн хамтран зохион байгуулах юм.

Түүний дараа УБ хотноо болох олон улсын аялал жуулчлалын ITM үзэсгэлэн худалдаанд оролцох бөгөөд ирэх 4 дүгээр сарын 15-ны өдөр Аялал жуулчлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Дорнод аймгийн АЗДТГ, ДИС-тай хамтран зохион байгуулна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen