Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд ч аялан жуулчлах эрхтэй
2015 онд дэлхийгээр аялсан жуулчдын тоог бүслэн гаргасанаар:
- Европ тивд 609 сая жуулчин буюу 51%
- Ази Номхон далайд 277 сая жуулчин буюу 23%
- Америк тивд 191 сая жуулчин буюу 16%
- Ойрхи Дорнодод 54 сая жуулчин буюу 5%
- Африк тивд 53 сая жуулчин буюу 5%
Дэлхийн хэмжээнд 1184 сая жуулчин дэлхийгээр аялажээ.
2016 оны дэлхийн аялал жуулчлалын өдрөөр НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун "Аялал жуулчлалын томоохон төвүүдэд орчин цагийн технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байдаг ч хараа, сонсгол, хөдөлгөөн, танин мэдэхүйн бэрхшээлтэй хүмүүст бусдын адил аялан жуулчлах танин мэдэх боломжгүй"-г онцолж байсан. Ийм ч учраас тусгай хэрэгцээтэй хүмүүсийн аялан жуулчлахад тулгардаг оюун ухаан, бие махбодийн бүхий л бэрхшээлийг арилгахын тулд бодлого боловсруулагчид, аялал жуулчлалын салбарынхан, компаниудыг хамтран ажиллахыг уриалсан юм.