Байден: Израил Газын зурвас дахь Рафах хот руу дайрвал зэвсгийн тусламжаа зогсооно

Байден: Израил Газын зурвас дахь Рафах хот руу дайрвал зэвсгийн тусламжаа зогсооно

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Израил улсад хандаж хэлсэн анхааруулгадаа “Палестинчуудын орогнож буй Рафах хот руу дайрвал Израилын армид үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсооно” гэв. Израилын томоохон түнш болох АНУ Газын зурвас дахь Рафах хот руу хийх дайралтыг нь дэмжихгүй байгаа ч Ерөнхий сайд Бенжамин Нетьянаху төлөвлөгөөний дагуу дайрна гэдгээ мэдэгдээд буй.

Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод сая гаруй палестин иргэн түр орогнож байгаа юм. Тус хотод цэргийн ажиллагаа явуулбал олон иргэнд хохирол учруулж болзошгүй юм. Мөн Байден ярилцлагынхаа үеэр долоон сарын турш Израилын арми Газын зурвас руу довтолж, энгийн иргэдийг хохирооход АНУ-ын зэвсгийг ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Одоогоор АНУ-ын Засгийн газраас Израил руу илгээх олон мянган тэсрэх бөмбөгийн тээвэрлэлтийг түр хойшлуулаад байгаа бөгөөд цаашид тээвэрлэлт хийх эсэхийг хэлэлцэж байгаа аж.  Израил-Хамасын дайн эхэлснээс хойш АНУ-аас анх удаа Израилын эсрэг томоохон хэмжээний анхааруулгыг өгч буй нь энэ юм.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen