Палестин, Израилын хэлэлцээ мухардалд орсон ч үргэлжлүүлэхийг хичээж байна

Америкын хэвлэлүүд энэ сарын 27-ны өдөр холбогдох эх сурвалжуудыг эш татан мэдээлснээр, Газын зурваст гал зогсоох, баривчлагдсан хүмүүсийг суллах талаар Израил, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (ХАМАС) хоорондын хэлэлцээ дахин мухардалд оржээ. Гэвч хоёр тал аль болох бололцоогоороо хэлэлцээг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд талууд төлөвлөгөөгөө танилцуулж байгаа юм байна.

Катар, Египет зэрэг орны хүчин чармайлт дор ХАМАС болон Израил энэ сарын 18-наас эхлэн Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн шинэ шатны хэлэлцээг Дохад эхлүүлсэн. Гэвч хоёр тал санал зөрөлдсөн хэвээр байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen