Байр ч үгүй, мөнгө ч үгүй иргэд гудамжинд гарч байна

Байр ч үгүй, мөнгө ч үгүй иргэд гудамжинд гарч байна

 

Алдсан хүн арван тамын үлгэр өнөөдөр орон сууцны эрэлт дагасан залилан болжээ. Энэ төрлийн хэргийн хохирогчид борооны дараах мөөг шиг болж байна. Угтаа бол  шүүхээс хэргийг шийдвэрлэдэг ч алх цохьсон тоогоор иргэд хохирлоо барагдуулдаг гэсэн үг биш.  болсон гэсэн үг биш.

Сүүлийн жилүүдэд түрээсийн байрны эрэлт нэмэгдэхийн хэрээр  давхар түрээслэх асуудал байнга сөхөгдөж, өнөөдөр анхаарал татах асуудлын нэг болов.

Ашиг харсан нэг нь хуурамчаар үйлдсэн ордерын гэрээгээр халаасаа түнтийлгэж харин байртай боллоо гэж баярласан нь гудамжинд гарч байна. .

 Ялангуяа дамлан түрээслэх, мөнгө зээлж хүүнд нь орон сууц түрээслүүлэх байдлаар зуучлах үүнийг дагасан залилан ч газар авсан нь цагдаа, шүүхийн “толгойны өвчин” болоод удлаа. Үүний зэрэгцээ хямд боломжийн үнээр орон сууцтай болох гэсэн иргэдийн хүсэл дээр дөрөөлөн орон сууцны захиалга дагасан луйвар ч даарин дээр давс гэгч болж байна. Энэ мэтчилэн хохирсон хүмүүс  өнөөдөр та бидний дунд ганцаар тогтохгүй бий. 

 Хамгийн аюултай нь орон сууцны залиланд хэдэн арав, цаашлаад олон зуун хүн хохирч байгаа нь асуудал дагуулж буй. Зөвхөн нэг зуучлагч компанийн залилангийн хохирогч гэхэд л 100 гаруй байхад хохирлоо барагдуулсан нь өдрийн од шиг.

NTV телевизид ярилцлага өгсөн хохирогчдын ярианаас хүргэвэл,

КЭЙС 1: Иргэн Б нь ярихдаа орон сууцны түрээсийн залиланд өртөж 15 сая төгрөгөөр хохирчээ. Энэ тухай ярихдаа  “2018 онд мөнгө зээлж, хүүнд нь түрээсийн байранд амьдрах гэрээг байгуулсан. Цаашлаад тухайн байраа худалдан авах зорилготой гэрээ байсан юм. Уг нь зуучлагч байгууллагад хандаж ийм нөхцөлтэйгээр байрандаа орсон ч сүүлдээ зуучлагч аж ахуйн нэгж нь олон хүнийг хохироосон нь нотлогдож цагдаа, шүүхээр явахад тулсан. Надаас илүү их хөрөнгөөр өчнөөн олон хохирсон хүн олон байгаа” гэжээ.

КЭЙС 2: Иргэн А-гийн тухайд орон сууц худалдан авахаар захиалга өгсөн ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадалгүй хохирчээ. Тэрбээр ярихдаа “Иргэний хэргийн шүүхэд хандсан. Улмаар шүүхээс хохирлыг  жилийн дотор 100 хувь барагдуулах шийдвэр гарснаас хойш таван жил өнгөрч байна. Энэ хугацаанд хохирлоо барагдуулж чадаагүй. Нэг ч төгрөгийн бараа аваагүй” гэлээ.

КЭЙС 3: Иргэн Н байр захиалсан ч есөн жил байрандаа орж чадаагүй. Тэр “80 мкв байр захиалсан ч өнөөдөр гудамжинд байна. Цагдаа, шүүх татаагүй хаалга, яваагүй газар байхгүй. Шүүх хүртэл тоохоо больсон. Цагдаа нь хүртэл эрж хайгаад ч олддоггүй ганц хүнтэй, энд бид хэзээ ч орж үзээгүй байрнаасаа болж аргаа барж байна. Мөнгөө авмаар байна, үгүй бол байрандаа ормоор байх юм” гэв.

Тоон баримт сөхвөл, 2010 онд залилах гэмт хэрэг улсын хэмжээнд 200 орчим бүртэгддэг байв. Энэ тоо 12 жилийн дараа 2022 онд 10 дахин нэмэгдэж жилд багадаа л 2000 гаруй  залилангийн гэмт хэрэг бүртгэгддэг болов.

Үүнээс болж учирсан хохирол зөвхөн 2022 онд  140 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсныг NTV телевиз мэдээлэв.

 

 

Б.ЦЭЦЭГ

http://time.mn/u37.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen