Улс орнууд хиймэл оюун ухааны технологиор өрсөлдөж эхэллээ

Улс орнууд хиймэл оюун ухааны технологиор өрсөлдөж эхэллээ

 

Дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухаан (AI)-ы салбарын хөрөнгө оруулалт эрчимжиж, га­даа­дын томоохон компаниуд, сангууд энэ чиг­лэлд онцгой анхаарч эхлэв. Тухайлбал, АНУ AI судалгаа, хөгжүүлэлтэд хамгийн их хө­рөнгө оруулдаг орнуудын нэг. “Google”, “Microsoft”, “OpenAI” зэрэг компани нь салбарын хөгж­лийг тодорхойлж буй. Тус улс 2019 оноос эл салбарт хөрөнгө хуваарилж, эрүүл мэнд, зэв­сэгт хүчний салбарт AI түлхүү ашиглаж бай­на. Тэгвэл бусад улс орон ч хиймэл оюун ухаа­ны технологиор өр­сөлдөж эхэллээ.
БНХАУ 2030 он гэхэд дэлхийд уг тех­но­ло­гиор тэргүүлэх зорилго тавив. “Alibaba”, “Baidu” зэрэг компани нь AI-ийн томоохон төс­­лүүдийг хэрэгжүүлэн, хотуудыг ухаалаг бол­­гоход анхаарч, нүүр таних технологийг за­мын хөдөлгөөн зохицуулах, гэмт хэрэг ил­рүү­­лэхэд өргөн ашиглах болжээ. Төв Азийн ор­нууд тээвэр, ложистикийн системийг AI-д тул­­гуур­лан хөгжүүлж байна. Европын Хол­боо­ны улсууд ч 2027 он хүртэл AI болон тоон тех­но­логид 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулах зо­рилт тавьж, эрүүл мэнд, байгаль орчны сал­барт уг технологийг хөгжүүлж буй аж. 
Япон үйлдвэрлэл, робот техник (хүн-ро­ботын хамтарсан үйлдвэрүүд, робот асрагч)-т AI-ийг өргөжүүлэн, 5G сүлжээнд суурилсан ухаа­лаг хот байгуулах, ахмад настны эрүүл мэн­дийг сайжруулах бодлогыг эрчимжүүллээ. Энэт­хэг AI-ийн үндэсний стратегиа саяхан ба­талж, боловсролын салбарт интеграц хий­хийг зорив. Далайд гарцгүй орнууд дижитал тех­но­логийн салбарынхаа хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлж, олон улсын зах зээл дэх эдийн зас­гаа төрөлжүүлж эхэлжээ. Зарим улс төрийн үйлчилгээнд AI нэвтрүүлж, засаглалын ил тод байдал, үйл ажиллагааг хянах боллоо. 
Сонирхуулахад, “McKinsey”-гийн тайланд дурдсанаар 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт AI 13 их наяд ам.долларын хувь нэмэр оруулах аж. Энэ нь хиймэл оюун ухаан дэлхийн эдийн зас­гийг хэрхэн өөрчлөхийг илтгэнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen