Төмөр замаар тээсэн ачаа 1.8 сая тонноор нэмэгдлээ

Төмөр замаар тээсэн ачаа 1.8 сая тонноор нэмэгдлээ

 

Төмөр замын тээврээр 2021 оны эхний 10 сард 26.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 (7.1 хувь) сая тонноор нэмэгдлээ. Үүнд дотоодод тээвэрлэсэн ачаа 1.2 (13.7 хувь) сая тонн, импортын ачаа 310.4 (12.7 хувь) мянган тонноор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Харин өнгөрсөн 10 дугаар сард төмөр замын тээврээр тээсэн ачаа 2.8 сая тонн болж, өмнөх сарынхаас 80.9 (3 хувь) мянган тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen