Монголоор дамжсан төмөр замын ачаа тээвэр хоёр дахин нэмэгджээ

Өнгөрөгч 2018 онд Монголын нутгаар дамжиж Хятадаас Европ руу төмөр замаар ачаа тээвэрлэх явдал хоёр дахин өссөн байна. Энэ нь далайд гарцгүй Монгол улсад эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж албаныхан үзэж байгаа юм.

Хятад-Европын чиглэлд ачаа тээвэрлэх төмөр замын сүлжээ нь Хятадын “Бүс ба Зам” сагаачилгын гол хэсэг юм. Тиймээс Монголын эдийн засаг, худалдааг дэмжих бодит алхам болно гэдгийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан газрын дэд дарга Т.Батцэцэг хэлжээ.

2017 онд Хятад-Европын чиглэлд ачаа тээврийн 556 галт тэрэг Монголоор дамжин өнгөрсөн бол 2018 онд 856 болж нэмэгдсэн байна. Тус чиглэлд ачаа тээвэрлэлтийг Монголын нутгаар ямар ч саадгүй гаргахад Гадаад харилцаа, Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгааг дурджээ.

www.xinhuanet.com

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen