Худалдаа хөгжлийн банкийг луйвардсан хэрэгт тус банкны хоёр ажилтан холбогджээ

Худалдаа хөгжлийн банкийг луйвардсан хэрэгт тус банкны хоёр ажилтан холбогджээ

 

Өнгөрсөн тавдугаар сарын 25 -ны өдөр 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тус хэрэгт холбогдсон 41 настай Б.Энхбаатар, 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, 34 настай Э.Золхүү нарыг эрэн сурвалжилж саатуулсан юм.
Уг дөрвөн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтан хамтарсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн тухай "Өнөөдөр сонин"-ы өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.
Тодруулбал, Хэрэг шалгах явцад БНХАУ-ын иргэний үүсгэн байгуулсан "Эрдэнэт лайт" компаниын Худалдаа хөгжлийн банкан дахь данснаас хоёр сая ам.доллар луйвардахаас өмнө тус банкны 7 ажилтан дансных нь мэдээлэлд хандсаныг тогтоосон байна. Тэднээс хоёр нь залилагч нартай холбоотой нь нотлох баримтаар тогтоосон бололтой гэсэн байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen