“Эрдэнэт“-ийн 49 хувьтай холбоотойгоор дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналаа хүргүүлжээ

“Эрдэнэт“-ийн 49 хувьтай холбоотойгоор дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналаа хүргүүлжээ

 

“Эрдэнэт“ үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. У г асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр “Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн“ ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Генетик“ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна“ гэв.  Түүнчлэн Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын  сайд асан Л.Гантөмөр, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen