Калифорнийн түүхэнд хамгин их гамшиг тарьсан түймрийн буруутанг тогтоожээ

Калифорнийн түүхэнд хамгин их гамшиг тарьсан түймрийн буруутанг тогтоожээ

 

АНУ-ын Калифорни мужийн түүхэнд хамгийн их гамшиг тарьсан түймрийн буруутнаар эрчим хүчний “Pacific Gas and Electric” компани гэж тогтоосон тухай мужийн гал түймрийн алба мэдэгдсэнийг “San Francisco Chronicle” сонин уламжилжээ.

Тус компанийн хайхрамжгүй ажиллагаанаас үүдэн 2018 оны арваннэгдүгээр сарын 8-нд Калифорнийн Бьютт дүүрэгт гал гарч, хүчтэй салхиар дамжин олон дүүргийг хамарсан аймшигт түймэрт хүргэсэн аж.

Тус компани түймрийн нөхөн төлбөрт 30 гаруй тэрбум ам.долларын өрөнд орон дампуурлаа зарлахад хүрсэн байна.

Түймэрт 85 хүн амь үрэгдэж, 20 мянга шахам барилга байшин шатсан ажээ.

Б.Туг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen