Түймэрт 10 мянган га талбай шатжээ
Өчигдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд хээрийн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тус газрын онцгой байдлын алба хаагчид орон нутгийн иргэд хамтран өчигдөр 22:00 цагийн үед түймрийг цурманд оруулж 03:00 цагийн үед бүрэн унтраажээ.
Түймэрт 10 мянган га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 87 тохиолдол бүртгэгджээ.