УТААНД ЗАРЦУУЛСАН МӨНГИЙГ ИЛ ТОД ТАЙЛАГНАХЫГ ШААРДАЖ БАЙНА

УТААНД ЗАРЦУУЛСАН МӨНГИЙГ ИЛ ТОД ТАЙЛАГНАХЫГ ШААРДАЖ БАЙНА

 

Манайхны хувьд сүүлийн арав гаруй жил утааны асуудал хурцаар яригдаж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хэрээрээ тэрбум, тэрбумаар хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Гэтэл ингэж их зарцуулах тусам утаа улам нэмэгдээд байх шиг. Тодруулбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад  өнгөрсөн он жилүүдэд 300 гаруй  тэрбум төгрөг зарцуулсан тухай эх сурвалжууд хэлж байна.

Ингэхдээ болсон болоогүй нэлээд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнээс боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэтчилэнгээр энэ жагсаалт хөвөрнө.Түүнчлэн цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байна. Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах  хөрөнгөний 80 тэрбумыг "Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, "Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгожээ. Энэхүү мөнгө хөрөнгийг он оноор нь авч үзвэл 2012-2013 онд агаарын бохирдлыг бууруулахад 105 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү хөрөнгөний 80 гаруй хувь нь нийслэлд зарцуулагдсан байна. Харин 2013- 1014 агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум  төгрөг төсөвлөсөн бол 2015 онд агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ.

Харин албаныхан их мөнгө зарцуулсан дэмий шахуу энэ ажлаа үр дүнгээ өгч байна хэмээн тооцоо судалгаа гаргаж байсан билээ. Нийслэлийн агаарын чанарын албаныхны мэдээллээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ 2013 онд сүүлийн гурван жилд анх удаа буурчээ. Харамсалтай нь албаныхны энэ судалгаа худал болохыг нийслэлчүүдийн эрүүл мэнд нотолж байна. Юу гэхээр нийслэлчүүдийн дунд утааны харшил гэх шинэ оноштой эмнэлгээр үйлчлүүлэх иргэд  ихсэж дээр нь ханиад хүрсэн хүмүүс маш хүнд тусаж ганц нэг эм, аарц, чацаргана буцалгаж уугаад эдгэрдэг байсан бол сүүлиын үед ханиад томуу туссан л бол тариа тариулдаг болсон байна. Энэ нь Улаанбаатарчуудын уушги муудаж эхэлснийг харуулж буй юм. 

Иймээс л утааны асуудалд  аль аль тал нь маш нухацтай хандаж зарцуулж буй хөрөнгө мөнгөө бодит ажил болгох нь чухал байна. Олон улсын утаанаас салсан туршлага бол бага сага зуух, түлшний хөтөлбөрүүд  хэрэгжүүлснээр  утаанаас ангижирч чадаагүй байдаг. Одоогоос 100 гаруй жилийн өмнө дэлхийн томоохон хотуудын нэг Лондон  яг л манайх шиг утаа тортогтоо баригдаж, иргэдийнх нь эрүүл мэнд амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан гэхэд болно. Тухайн үеийн хотын удирдлагууд үүнээс салахын тулд манайх шиг утаагүй зуух, сайжруулсан түлш гэх мэт аар саар зүйл хийгээгүй бөгөөд бүх хэрэглээгээ цахилгаан хэрэглээнд шилжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг шат дараатай хийж чадсан байна.Ингээд хэдхэн жилийн дараа дэлхийн цэвэр, цэмцгэр, цэнгэг хотын эгнээнд багтаж байжээ. 

Харин манайх нүүрсний хэрэглээгээ халж чадаагүй учраас  өнөөдрийг хүртэл ингэж яваа. Уг нь манайхан бүх нийтийг орон сууцжуулах  юм бол утаа аяндаа алга болно гэдгийг ойлгоогүй биш ойлгосон. Гэвч улс орон, ард иргэдийн эрх ашиг гэхээсээ илүүтэй өөрсдийнх нь нүдэнд утаа бизнес болон харагдаж байгаад гол учир байгаа юм. Иргэдийг орон сууцжуулах цогц төсөл боловсруулан хэрэгжүүлж чадвал утаанаас салах нь цаг хугацааны л асуудал.  Одоогоос 100 гаруй жилийн өмнө дэлхийн томоохон хотуудын нэг Лондон  яг л манайх шиг утаа тортогтоо баригдаж, иргэдийнх нь эрүүл мэнд амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан гэхэд болно. Тухайн үеийн хотын удирдлагууд үүнээс салахын тулд манайх шиг утаагүй зуух, сайжруулсан түлш гэх мэт аар саар зүйл хийгээгүй бөгөөд бүх хэрэглээгээ цахилгаан хэрэглээнд шилжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг шат дараатай хийж чадсан байна. Ингээд хэдхэн жилийн дараа дэлхийн цэвэр, цэмцгэр, цэнгэг хотын эгнээнд багтаж байжээ. 

Харамсалтай нь манайд гэр хорооллын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр бодит ажил болж чадахгүй байна. Хэдийгээр эдгээр иргэдэд зориулсан зээлийн хөтөлбөр засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа гэх боловч амьдрал дээр энэ нь хэрэгжиж чадахгүй, орон сууцанд орох гэсэн орлого багатай иргэдийн мөрөөдөл арилжааны банкуудын хүнд нөхцөлийн өмнө сөхөрч байна. Байдал ийм байхад өнөөх утаагүй зуух, халдаг эсгий, утаагүй түлш зэрэгт зарцуулдаг тэрбум тэрбум төгрөгөө орон сууцны хөтөлбөрт зарцуулвал ирээдүйд илүү үр дүнгээ өгөх болов уу. Үгүй бол утаанд огт мөнгө зарцуулахаа болъё.  Мөн өнгөрсөн хугацаанд зарцуулсан дээрх мөнгөний  зарцуулалтыг ил тод тайлагнахыг иргэд шаардаж эхлээд байна. 

Б.Сансар
olloo.mn
http://olloo.mn/n/38028.html
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen