ГУРИЛААР ХИЙСЭН БАНТАН ХОР ГЭНЭ ҮҮ

ГУРИЛААР ХИЙСЭН БАНТАН ХОР ГЭНЭ ҮҮ

 

Олон нийтийн сүлжээнд хоёр тал болон талцаж туйлширагчид ямар олон болоо вэ. Одоо бүр сүүлдээ идэх хоол, уух ус ч олдохоо байх нь. Хоол болгоныг хортой гэх болж. Багаасаа идэж өссөн, бантангаар хүн болсон хүмүүс бараг 3 сая байх шүү. Гэтэл бантанг хортой хоолны эгнээнд оруулчихжээ. Үүн дээр эцэг эхчүүд болон мэдэмхийрэгчид алалцаж байна.
 Чухамдаа бол бантан идээд хордож үхлээ байна гэсэн уншигчид янз бүрээр шүүмжлэлтэй хандаж байгаа харагдав.
 
Сошиалд нэгэн группэд “Олон шинэ ээж аавуудаас сонсоход хүүхдэдээ бантан эсвэл каш л өгдөг гэдэг. Гэтэл бидний хүүхдэдээ хоол гэж өгч байгаа юм маань хүүхдэд дүүрэн хор болдог бөгөөд  бүх л өвчний суурь болдог. Хэрэв таны хүүхэд ойр ойр ханиад хүрдэг бол, экзем буюу диатезтай бол,  бага насны таргалалт үүссэн бол, дархлаа султай бол, чихрийн шижинтэй бол,  хоолоо сайн шингээж өдөр тутамд өтгөнөө гаргаж чаддаггүй бол  та нэн даруй хүүхдэдээ гурил өгөхөө зогсоох хэрэгтэй. 

Гурил нь ямар ч шим тэжээлгүй бүтэн боловсруулалтад орж таны биед  маш их хор учруулдаг бүтээгдэхүүн юм. Тэр тусмаа глютенд хэт мэдрэг хүмүүст.  Хүмүүс өөрийн өвчний шалтгааны буруутанг “аймшигт глютен” гэж мэддэггүй. 
Гурил нь хүний биеийн бодисын солилцооны эмгэгийг үүсгэж дархлааны эмгэгшил бий болгодог, энэ нь бүх эд эрхтэнд нөлөөлдөг. 

Гурил хэдий чинээ цагаан байна, хэдий чинээ удаан хадгалагдаж байна төдий чинээ л их боловсруулалтад орж “үхмэл” болсон гэсэн үг. Ийм гурил нь биеийн жинг нэмэгдүүлж,  ходоод гэдэсний хямралыг үүсгэж чихрийн шижин бий болгодог. Ийм гурил нь боловсруулалтын явцад ямар ч шим тэжээлгүй болж зөвхөн крахмал л үлддэг. Тэгснээрээ бидний биед ямар ч ашиггүй калор мөн хорт химийн нэгдлийг л өгдөг. 

Яагад химийн нэгдэл вэ гэж үү, орчин үед гурилыг боловсруулалтад оруулж  таны хүссэн дээд гурилыг бий болгохын тулд химийн аргаар цайруулаад хөөлгөгч, барьцалдуулагч, нөөшлөгч, антибиотик хүртэл нэмдэг байна. 

Тиймдээ ч зарим гурил хэдэн жил ч хадгалсан муудахгүй байж л байдаг.  Энэ бол зүгээр таамаг биш шүү, энэ талаар бүх л хоол зүйч, хоолны судлаачид нотолсоор л байгаа.

Тэгвэл цагаан гурилыг юугаар орлуулж болох вэ, Нэн түрүүнд цагаан ч бай бор ч бай гурил бол хор, 
 
Мэдээж ихэнх хүмүүс өөрийн олон жил идэж донтсон гурилан бүтээгдэхүүнээсээ салан гэдэг амаргүй.  Та өөрийн бөгөөд хайртай хүмүүсээ эрүүл байлгая гэж бодож байвал энэ хороос шууд татгалзана уу. 

Хүүхдэдээ бантан хийж өгье гэвэл гурилын оронд овьёос буюу хэвэг, олон төрлийн горох буюу шош, шар будаа, хөц будаа, гурвалжин будаа эсвэл сайхан ногооны зутан хийж өгч болно шүү дээ. 


Булуу эсвэл тойго олон цаг буцалгаад дээр дурдсан шиг шөл хийж өгвөл таны хүүхдэд хамгийн сайхан шимтэй хоол болно. Гурилан бантан бол хор” гэж бичжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen