ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧТЭЙ 1867 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧТЭЙ 1867 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар, амбулаторийн 62.489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1867 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 26.1 хувийг 2-4 нас, 15.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1867 дуудлага ирснээс 43.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen