Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж буй 10 улс

Манай гариг дээрх байгалийн асар их баялагтай 10 орныг “Wall street" сэтгүүл нэрлэжээ. Ингэхдээ тухайн улс дахь ашигт малтмал, байгалийн баялгийг зах зээлийн үнэ ханшаар тооцон гаргасан байна.

1.ОРОС

Нийт нөөцийн үнэлгээ нь 75.7 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 60 тэрбум баррел буюу 7.08 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц нь 1.680 их наяд шоо фут. 19 их наяд ам.доллар.

Орос бол байгалийн нөөц баялгаараа хамгийн баян орны нэг. Байгалийн хий, ойн нөөцөөрөө дэлхийн бүх орныг тэргүүлдэг. Нүүрсний ордоороо дэлхийд хоёрт ордог бол алтны нөөцөөрөө гуравдугаарт ордог. Түүнчлэн олборлоогүй байгаа газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсдаг байна.

2.АНУ

Нийт нөөцийн үнэлгээ нь 45 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь яг нарийн тооцоо нь байхгүй.
Байгалийн хийн нөөц нь 272.5 шоо тэрбум фут. 3.1 их наяд ам.доллар

АНУ-д манай гаригийн нүүрсний 3.2 хувь нь байгаа нь 30 их наяд ам.доллараар үнэлэгддэг.Америк 750 сая акр ойн нөөцтэй нь бараг 11 их наяд ам.доллараар үнэлэгдэнэ. Зэс, алт, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд эхний таван орны нэгд ордог.

3.САУДЫН АРАБ

Нийт нөөцийн үнэлгээ нь 34.4 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 266.7 их наяд баррел. 31.5 их наяд ам.доллар
Байгалийн хий нь 258 их наяд шоо метр. 2.9 их наяд ам.доллар

Тус улс манай дэлхийн нефтийн нөөцийн 20 хувийг эзэмшдэг. Ер нь гол нөөц нь нефть, хий. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд тавдугаарт ордог.

4.КАНАД

Нийт нөөцийн үнэлгээ нь 33.2 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 178.1 тэрбум баррел буюу 21 их наяд ам.доллар

Канад ойн нөөцөөрөө дэлхийд гуравт, ураны нөөцөөрөө хоёрдугаарт ордог.

5. ИРАН

Нийт нөөцийн үнэлгээ нь 27.3 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 136.2 тэрбум баррел буюу 16.1 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц 991.6 их наяд шоо метр буюу 11.2 их наяд ам.доллараар үнэлэгддэг.

Байгалийн хийн нөөцөөрөө Персийн буландаа Катартай хамт хамгийн томд орно. Энэ улсад дэлхийн байгалийн хийн 16 хувь нь байгаа. Нефть олборлолтоороо дэлхийд гуравдугаарт ордог. Учир нь дэлхийн нефтийн нөөцийн 10 хувийг эзэмшдэг.

6.ХЯТАД

Нийт нөөцийн үнэлгээ нь 23 их наяд ам.доллар.
Хятадын гол баялаг бол нүүрс болон газрын ховор элемент. Хятад дэлхийн нийт нүүрсний 13 хувь нь бий. Саяхан тус улс сланцын хийн том орд илрүүлсэн. Нөөц, үнэлгээг нь тогтоовол Хятадын байгалийн баялгийн нөөцийн үнэлгээнд том өөрчлөлт гарна.

7.БРАЗИЛ

Нөөцийн нийт үнэлгээ нь 21.8 их наяд ам.доллар
Алт, ураны нөөц ихтэй. Дэлхийн төмрийн хүдрийн 17 хувийг Бразил эзэлдэг. Манай гаригийн ойн нөөцийн 12.3 хувийг эзэлдэг. Далай дахь нефтийн их нөөц илрүүлсэн нь урьдчилсан үнэлгээгээр 44 тэрбум баррелаар тооцогдож буй.

8.АВСТРАЛИ

Нийт нөөцийн үнэлгээ нь 19.9 их наяд ам.доллар.
Ой, нүүрс, зэс, төмрийн их нөөцтэй. Байгалийн долоон төрлийн нөөцөөрөө дэлхийд эхний гуравт жагсдаг. Дэлхийн нийт алтны нөөцийн 14.3 хувийг эзэмшдэг. Мөн дэлхийн ураны нийт нөөцийн 46 хувь нь энд бий. Байгалийн хийн асар их нөөц баруун хойд эргийн бүсэд байгаа.

9.ИРАК

Нийт нөөцийн үнэлгээ нь 15.9 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 115 тэрбум баррел. 13.6 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц нь 111.9 их наяд шоо фут. 1.3 их наяд ам.доллар
Иракын гол баялаг бол нефть. Манай гаригийн бүх нефтийн нөөцийн есөн хувийг эзэмшдэг.

10.ВЕНЕСУЭЛЬ

Нөөцийн нийт үнэлгээ нь 14.3 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 99.4 тэрбум баррел. 11.7 их наяд ам.доллар.
Байгалийн хийн нөөц нь 170.9 их наяд шоо фут буюу 1,9 их наяд ам.доллараар үнэлэгддэг.

Энэ улс төмөр, байгалийн хий, нефтийн нөөцөөрөө дэлхийн том 10 улсад багтдаг. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд наймдугаарт жагсдаг.

 ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen