Байгалийн хийн аварга орд илрүүлжээ

Байгалийн хийн аварга орд илрүүлжээ

 

Каспийн тэнгисийн Иранд хамаарах хэсгээс байгалийн хийн арвин их нөөцтөй орд илрүүлжээ. Ираны Эрчим хүчний яамны албан ёсны вебсайтад энэ талаар мэдлээлсэн байна. Орд 700 метрийн гүнд байгаа гэж мэдээлжээ. Нөөцийн хувьд одоогоор 311 тэрбум кубметр гэж тогтоогоод байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой аж.

Ордыг олон жилийн судалгааны үр дүнд илрүүлсэн  байна. Эхний оролдлого 1979 оны лалын хувьсгалын дараа хийгдэж байсан гэнэ. Хайгуулын багт ажилласан эрдэмтдийн тайланд ордын нөөц цаашид 1.4 триллион шоо метр болж нэмэгдэх магадлалтай хэмээн дурджээ.

Иран нь байгалийн хий олборлолтоор дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог бөгөөд ихэнхийг нь дотоодын хэрэглээндээ зарцуулдаг юм.   

 

С.Төгөлдөр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen