ДЭЛХИЙН НИЙТ ӨР 237 ИХ НАЯД ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

ДЭЛХИЙН НИЙТ ӨР 237 ИХ НАЯД ДОЛЛАРТ ХҮРЧЭЭСтатистикийн нэгтгэсэн  тайлангуудаар алдартай IIF хэмээх Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс гаргасан илтгэлээр дэлхийн нийт өрийн хэмжээ  217 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ний 327 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Энэ нь дэлхийн өр сүүлийн 10 жилд 50 их наяд доллараар нэмэгдсэн гэсэн үг юм. 

2018 оны нэгдүгээр сарын 4-нд даяарчлалын өрийг 233 их наяд ам.доллар боллоо гэж IIF-аас мэдэгдэж байсан. Нийт өрийн 63 их наяд ам.доллар нь Засгийн газруудын, 58 их наяд нь санхүүгийн салбар, 68 их наяд нь бусад салбарын, 44 их наяд нь аж ахуйнх  салбарынх гэнэ. Сүүлийн 9 сард өр 16 их наяд ам.доллараар нэмэгдсэн нь дэлхийн улсуудын өр ямар хурдан нэмэгдэж буйг харуулж буй юм. 

Дэлхийн нийт өр 237 их наяд долларт хүрчээ

IIF байгууллагын илтгэлд ОУВС ба Олон улсын хөгжлийн банкны  тооноос иш татан  даяарчлалын өрийн хувь нь дэлхийн ДНБ-ний үйлдвэрлэлээс 300 хувиар давсан байна. Хөгжиж буй орнуудын зэх зээл дэх  өрийн өсөлт буурахгүй байна. Энэ зах зээлд өрийн ДНБ-тай харьцуулсан үзүүлэлт  200 хувиас давсан байгаа ажээ. Даяарчлалийн өрийн ДНБ-тай харьцуулсан нэгтгэсэн коэффициент тав дахь улиралдаа дараалан унаж байгаа гэсэн таатай мэдээ бий.  Энэхүү коэффициент нь  317,8 хувь болсон байгаа нь 2016 оны үзүүлэлтээс 4 хувиар доогуур гэсэн үг. 

Дэлхийн нийт өр 237 их наяд долларт хүрчээ

"Даярчлалын бага ханш нь  урьд өмнө харагдахгүй хэмжээгээр  өрийн түвшинг ихэсгэлээ” гэж IIF-ийн албаны  төлөөлөгч хэлж байна.

Илтгэлд тэмдэглэснээр өрхийн аж ахуйн ДНБ-тэй харьцуулсан өр нь  Бельги, Канад, Франц, Люксембург, Норвеги, Швед, Швейцарид  дээд зэргээр нэмэгдсэн  байна. Ирланд, Итали хоёрт энэ үзүүлэлт 50 хувиас доогуур  байгаа цөөн тооны том орнууд болжээ.

Ингэхэд өрийн энэ өсөлтийн гол буруутан нь хэн бэ? Мэдээж, Төв банкууд. 

 ДНБ-нд  өрийн коэффициент буурсан нь АНУ болон Баруун Европын зах зээлээс эхлээд дараа нь нийтлэг хандлага болон асуулгад хамрагдсан 49 орны  36-д  нь  ажиглагджээ. 

Өмнөд Солонгосын  өрхийн аж ахуйн өр нь ДНБ-ний 94,6 хувьд ойртож байна. Илтгэлд  тэмдэглэснээр, АНУ-ын улсын  өр нь  ДНБ-нийх нь 99 хувьтай тэнцэж байна. 2020 он гэхэд төсвийн зөрөө нь нэг их наяд доллар болохыг тооцохоор ДНБ-нд харьцуулсан өрийн коэффициент нь ойрын хэдэн сард 100 хувиас ч давах магадлалтай аж.

24tsag.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen