ӨВӨР МОНГОЛД НЭГ ИХ НАЯД ТОННООС ДАВСАН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ ОРД ИЛРЭВ
Хойд Хятадын Өвөр Монголын автономын районд 2016 онд явуулсан хайгуулын судалгаагаар нэг их наяд 24.6 тэрбум тонны нөөцтэй нүүрсний орд илэрсэн талаар автономын районы Засгийн газар мэдээллээ.
Өдгөө Өвөр Монголын нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал нь 1.14 тэрбум буюу нийт үндэсний хэмжээний дөрөвний нэг болоод байгаа ажээ. Илүүдэл хүчин чадлыг хорогдуулах бодлогыг барьснаар автономын районд нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2011 оны 984 сая тонноос 2016 онд 838 сая тонн хүртэл буурсан байна.