Домогт Чарли Чаплины хүүхэд монгол уран нугараач бүсгүйтэй сууж, ихэр охидтой болжээ

Домогт Чарли Чаплины хүүхэд монгол уран нугараач бүсгүйтэй сууж, ихэр охидтой болжээ

 

Английн нэрт инээдмийн жүжигчин, кино найруулагч, дуугүй киноны "хаан" гэгддэг Чарли Чаплины хүү Южин Чаплин өдгөө 66 настай. Харин дөнгөж саяхан charliechaplin.com сайт дээр гарсан үр хүүхэд, ач нарынх нь тухай мэдээлэл дунд хүү Южин нь монгол бүсгүйтэй суусан тухай мэдээлэл байжээ.

Южин өөрөө циркийн урлагт асар сонирхолтой бас тус чиглэлээр ажилладаг нэгэн бөгөөд хоёр дахь эхнэр болох Энхбатын Дэлгэрмаатай танилцан, гэрлэжээ. Хүмүүсийн ярьж буйгаар Э.Дэлгэрмаа нь уран нугараач мэргэжилтэй бүсгүй аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Учао хотноо болсон олон улсын циркчдийн тэмцээний үеэр Южин монгол гэргийтэй гэдгээ уран бүтээлчидтэй уулзах үедээ хэлж байсан байна. Тэд 2007 онд ихэр охидтой болсон бөгөөд одоо Швейцарь улсад амьдардаг байна.

Ublife.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen