Баримтат киноны найруулагч Должингийн Довдон

Баримтат киноны найруулагч Должингийн Довдон

Д.Довдон 1934 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Будан гэдэг газар төрсөн. 1944-1949 онд аймгийн төвийн дунд сургууль, 1950 онд Улаанбаатар хотын мал эмнэлэгийн техникум, 1953-1957 онд Урлагийн сургуулийн найруулагчийн ангид тус тус суралцан төгссөн. 1957-1959 онд Завхан аймгийн соёлын ордонд найруулагчаар ажиллах хугацаандаа олон жүжиг, шог гараа, концерт найруулан тавьж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ. 1959 оноос Урлагийн хэрэг эрхлэх хороонд жүжигчний мэргэжилтэнээр дэвшин ажиллаж байгаад 1960-1965 онд БХКУДС-д И.П.Копалений урланд баримтат киноны найруулагчийн мэргэжлээр суралцан төгссөн. 1965 оноос Монгол кино үйлдвэрийн баримтат киноны найруулагчаар ажиллаж, баримтат киноны бүхий л төрөл жанарыг хамарсан 400-аад бүлэг баримтат кино, 150 гаруй бүлэг кино мэдээ сэтгүүлийг хийж уг бүтээлүүдинйхээ зохиол тайлбарыг өөрөө бичиж туурвьсан байна. Найруулагч Д.Довдон нь монголын 20-оод уран сайхны киноны гол ба туслах дүрд тоглосоны дээр “Халгай”, “Тоншуул” зэрэг шүүмжлэлт хошин шог богино хэмжээний кинонуудад тоглож авъяаслаг жүжигчин болохоо харуулсан юм. Үүний дотор монголын уран сайхны “Хүргэн хүү” киноны Хөдөлмөрийн баатар Дэмбэрэлийн дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд танигдан хүндлэгдсэн нэгэн билээ. 
Тоглосон уран сайхны киноны жагсаалт: 
1. "Хүргэн хүү" УСК – Хөдөлмөрийн баатар Санжидийн Дэмбэрэл
2. "Их говийн жонон" УСК – Сэтгэцийн өвчтэй лам
3. "Босоо ороолон" УСК – Өвгөн Жигмэд
4. "Уяа" УСК – Уяач сохор өвгөн
5. "Хааны сүүлчийн хатан" УСК – Эзэн Богдын итгэлт зөвлөх лам
6. "Цэргийн хүү", "Нүглийн золиос", "Хөдөөгийн баясгалан", "Алганы хээ", "Аянга" зэрэг уран сайхны кинонуудын туслах дүрүүд, телевизүүдэд хууль зүйн уран сайхны нэвтрүүлэг болон теле зохиомж клипүүдэд өвөрмөц дүрүүдийг бүтээсэн.

Олхунуд Овогт Даваасүрэн to ТҮҮХИЙН ӨРТӨӨ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen