"St'studio" киноны продюсерын хоёр дахь ээлжийн сургалтаа явуулах гэж байна
Кино продюсерүүд киноны зохиолоос авахуулаад кино хэрхэн бүтдэг талаар бүрэн ойлголттой байж чадвал амжилттай кино бүтээж чадна. Тэгвэл St'studio кино продюсерын хоёр дахь ээлжийн сургалтаа явуулах гэж байна. Өмнөх удаагийн сургалт нь Produsers Workshop танилцуулгын хүрээнд явагдсан бөгөөд сургалтыг "Амьдралоги" киноны найруулагч С. Батмөнх багшлан явуулсан юм. Тэрээр сургалтанд хамрагдсан хүмүүс туршлагатай мэргэжлийн багшаар хичээл заалгаж, богино хугацаанд оновчтой мэдлэг олж авснаа олзуурхан дуулгаж байсанд манай хамт олон урамшиж дахин гурав хоногийн сургалт явуулахаар боллоо.
Цаг хугацаанд байнга баригдаж яваа энэ үед шаардлагатай, тодорхой мэдээллийг богино хугацаанд оновчтой заалгаж авахыг хүсвэл та
St'studio кино продюсерын сургалтанд хамрагдаарай. Уг сургалт таны цаг
завыг хэмнэж ердөө гурав хоног явагдах бөгөөд сургалтын төлбөр 180 000
төгрөг байх юм.
Сургалтанд хамрагдсанаар та дараахи ойлголтуудыг авна:
- Кино продакшн гэж юу вэ?
- Киноны зохиол
- Киноны санхүүжилт
- Киноны онол зэрэг
Сургалтын хөтөлбөр:
- Кино драматургийн үндсэн ойлголт
- Кино жанрын тухай ойлголтууд
- Кино зохиолыг задлан шинжлэх аргачлал
- Кино зохиолын үнэлгээ
- Төлөвлөгөө гаргаж, смета тооцоолол гаргах
- Киноны жанраас шалтгаалан киноны найруулагч, операторыг сонгож, уран бүтээлийн багийг бүрдүүлэх нь
- Продюсерүүд ба кино продакшны үйл ажиллагаа
- Продюсерүүдийн үндсэн эрх үүрэг, хариуцлага
- Продюсерүүдийн баг
Кино продюсингийн талаарх ойлголт:
Бидний шимтэн үзэх дуртай уран сайхны кинонууд хэрхэн яаж бүтдэг вэ? Найруулагч, жүжигчид, нүүр будагчин, зураачид болон мэдээж продюсеруудын нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Энд бид та бүхэнд кино продюсерын ажлын тухай, мөн хэрхэн кино продюсер болж болох тухай товч бөгөөд энгийнээр тайлбарлалаа.
Киноны продюсер юун түрүүнд хийх гэж буй киноныхоо зохиолыг сонгож, киноныхоо санааг хөгжүүлж, гол нь киноны санхүүжилтийг босгож, гол гэрээнүүдээ хийнэ.
Продюсерүүдийн гол санаа зовних зүйл бол мэдээж кино маань хуваарийнхаа дагуу хийгдэж байгаа эсэх.
1-р алхам. Кино хийх үнэхээр чин хүсэл эрмэлзэлтэй байх.
Кино продюсер болох хэд хэдэн арга бий. Ихэнх продюсерүүд эхлээд кино жүжигчин найруулагч зэргийн ажил хийж байгаад кино продюсинг руу ордог бол зарим нь энэ урлагт үнэхээр сонирхолтой хайртай бизнесын хүрээний хүмүүс байдаг байна. Хамгийн чухал нь та тухайн кино төсөлдөө үнэхээр татагдсан байх эсвэл киноны урлагт чин сэтгэлээсээ дурласан нэгэн байх ёстой ажээ.
2-р алхам. Боловсрол мэдлэгтэй болох.
Яг тодорхой сургууль төгссөн байх шаардлагагүй ч киноны талаар сурч боловсорсон, тодорхой мэдлэг олж авсан байх нь кино продюсерын ажлыг хийхэд маш их давуу талыг бий болгоно. Киноны талын сургалтанд хамрагдсанаар киноны талаар ойлголт мэдлэгээ сайжруулж, киноны продюсерын үүрэг ролийг ойлгоход хэрэгтэй. Ийм сургалтууд манай улсад хомс хэдий ч бид анхныхаа алхамыг хийж эхлээд байна.
Харин сургалтыг багшлах "Амьдралоги" киноны найруулагчаар ажилласан Сүхбаатарын Батмөнх нь бидний мэдэх олон кинонуудыг найруулсан туршлагтай уран бүтээлч.
Тэрээр "Сүүлчийн хүсэл”, УСК, "Икар ба Дедаль” , "Алексийнд”, "Шамбалын эрэлд” зэрэг богино хэмжээний уран сайхны кинонуудыг найруулжээ.
Найруулагч С.Батмөнх найруулсан "Амьдралоги" кино нь олны сайшаалд нийцсэн чанартай уран бүтээл болсон хэмээн кино судлаачид үнэлэсэн юм.
Тэрээр тус бүтээлийнхээ талаар ярихдаа "киноны төслийг продюсер Г.Ундармаа жилийн өмнөөс эхэлж, өнгөрсөн наймдугаар сараас зураг авалтаа эхэлсэн. Ингээд нэг жилийн дараа энэ нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх гэж байна. Та бүхэн киног маань үзээд сэтгэлийн таашаал авна гэж найдаж байна" хэмээн кино нээлтийнхээ үеэр сонордуулж байсан юм.
Утас: 94091828, 99215466
Facebook: https://www.facebook.com/ststudioofficial