33 настай алдарт Кэти Перригийн амжилтын бодит түүх
Түүнийг төрөх үед гэр бүл нь санхүүгийн хүнд байдалд байсан. Тэднийхэн бүр лаазалсан хүнсээр өл залгуулдаг байв.
Хүүхэд байхаасаа л дуулах чин хүсэл эрмэлзлэлтэй нэгэн байжээ.
Гэвч хуучинсаг үзэлтэй эцэг эх нь тэрний дуучин болох хүслийг нь ерөөсөө дэмждэггүй байв.
Эцэст нь тэрбээр дуучин болохоор хатуу шийджээ. Тэгээд гитар тоглож, дуу дуулж эхлэв. Түүний анхны альбом бүтэлгүйтэж, мөрөөдөл нь сүйрэв. Альбом нь ердөө 100 хан ширхэг зарагдаж лейбл нь дампуурав.
Гэвч тэр өөртөө итгэсэн хэвээр байсан бөгөөд 15 настайдаа хөгжмийн карьераа хөөхөөр сургуулиа орхисон юм. 17 настайдаа хэзээ гарах нь тодорхойгүй шиэ альбом дээрээ ажиллахаар төрөлх хотоосоо явав.
Нилээн хэдэн жил байнгын оршин суух газаргүй зүдэрч, зээлээс зээлийн хооронд амьдрав. 5 жил ингэж амьдрахдаа мөнгөгүйгээс түрээсийн байрны мөнгө төлөх гэж зээл тавьж, бүр хувцаснуудаа хүртэл зардаг байв.
Тэр хэцүү цаг үед Кэти амиа хорлох талаар бодож эхэлжээ. "Би сэтгэлээр маш их унаж, амиа хорлох бодол толгойд маань эргэлдэж байлаа" хэмээн ярьж байжээ. Гэсэн ч тэр зорилгоо мартсангүй хөдөлмөрлөсөөр л байжээ.
Ийнхүү шаргуу хөдөлмөрийн үр дүнд түүний "Teenage Dream" тэргүүтэй дуунууд хөгжмийн чартуудыг тэргүүлж эхэллээ. Эдгээр бүтээлүүд нь түүний Супер од болох дардан замын эхлэл байсан юм.
Өдгөө Кэти Перри хамгийн алдартай дуучдын нэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний жилийн цэвэр орлого нь 135 сая ам.доллар.